Малайз, Сингапурын хуурай газрын хилээр чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна.

КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан зорчигчид 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Малайз, Сингапурын хуурай газрын хилээр чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна. “Малайз-Сингапурын агаарын хилээр нэвтэрч буй, КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан зорчигчид ирэхээсээ хоёр хоногийн өмнө цар тахлын сорил өгөх шаардлага тавьж байгаа. Тэд ирсэн даруйдаа хорио цээрийн дэглэмд хамрагдах, цар тахлын шинжилгээ өгөх шаардлагагүй. Вакцин хамрагдсан иргэд 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Малайз, Сингапурын хуурай газрын хилээр чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна" гэж Малайзын Эрүүл мэндийн сайд Хайри Жамалуддин гэж 3 дугаар сарын 24-нд мэдэгдсэн байна. Мөн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Малайз, Тайландын хуурай замын хилийн цэгээр зорчихыг зөвшөөрч байгаа боловч эхний шатанд зөвхөн Букит Каю Хитам-Садао, Ван Келиан-Ван Прачан гэсэн нэвтрэх 2 цэгийг ажиллуулах болсныг тэрээр мэдэгдэв. “Тайландын Засгийн газар зөвхөн жуулчдыг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Энгийн иргэдийг зорчих протоколын асуудлаарх Малайз, Тайландын хоорондын хэлэлцээр үргэлжилж байна” гэж тэрээр мэдэгдсэн байна.