ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН 5 ИХ СУРГУУЛЬ “TIMES” СЭТГҮҮЛИЙН ШИЛДЭГ 100 СУРГУУЛИЙН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ
Тайландын Хаант Улсын таван их сургууль НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт (SDGs)-д оруулсан хувь нэмрийг нь үндэслэн үнэлдэг 2025 оны “Times Higher Education” байгууллагын “Impact Rankings”-ын шилдэг 100 сургуулийн жагсаалтад багтжээ. Энэхүү жагсаалтад энэ жил нийт 130 улсын 2,526 их сургууль хамрагдсан бөгөөд Тайландын Хаант Улсаас 77 их сургууль оролцсон тухай Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацийн яамны Байнгын нарийн бичгийн дарга профессор Супачай Патумнакул мэдээлжээ.
Тайландын хамгийн өндөр амжилт үзүүлсэн таван их сургууль нь Чулалонгкорны их сургууль болон Чианг Майгийн их сургууль (хоёулаа 44-т орсон), Махидолын их сургууль болон Таммасатын их сургууль (хоёулаа 64-т орсон), мөн Валайлак их сургууль (93-т орсон) ажээ. Мөн Азийн технологийн институт (AIT), Касетсартын их сургууль, Кон Каен их сургууль, Монгкут хааны нэрэмжит Технологийн их сургууль (Тонбури), Хунтайж Сонгклагийн нэрэмжит их сургууль зэрэг бусад Тайландын их сургууль 101–200-т багтаж орсон аж.
Эх сурвалж: Bangkok post