ГАДААД ПАСПОРТ

2022-12-26


Тайландын Хаант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэний гадаад паспортын хугацаа дуусах, ямар нэг шалтгаанаар vрэгдvvлэх, гэмтээсэн тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр захиалан авч болно.

Гадаад паспорт шинээр захиалан авахад бүрдүүлэх бичиг баримт. Үүнд:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байна.
  • Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлж, Элчин сайдын яамны нэр дээр гаргасан өргөдлийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн байна.
    • (Өргөдлийг монгол хэлээр гаргах бөгөөд өргөдөлд өмнө нь хэрэглэж байсан гадаад паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тусгаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой бичсэн байна)
  • Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт/ бүртгүүлсэн тухай бүртгэлийн хуудас
  • Одоо ашиглаж байгаа гадаад паспорт байхгүй тохиолдолд иргэний цахим vнэмлэх, шинээр төрсөн хүүхдэд захиалах тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана.
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 531 x 413 pixel хэмжээтэй зургийг .JPEG өргөтгөлтэй файлаар илгээх, эсхүл www.photo.burtgel.gov.mn цахим хуудаст өөрөө хуулж, оруулах боломжтой.
    • (Цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой, зурагт тавигдах шаардлагыг дор зургаар үзүүлэв.)

  • Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний хураамж цэсээс харна уу)

Тайлбар:

  • Элчин сайдын яам гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг.
  • Гадаад паспорт сунгалтын үйлчилгээ хийгдэхгүй тул хэрэв гадаад паспортын хугацаа дуусч байгаа бол шинэ гадаад паспорт захиалж авна.
  • Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 7-14 хоногт шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар Элчин сайдын яаманд ирүүлдэг.
  • Элчин сайдын яаманд хэвлэгдэн ирсэн паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 1-2 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.

Анхаарах зүйлс:

  • Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд Иргэний шинэчилсэн бүртгэл (биеийн давхцахгүй өгөгдлийн)-д бүртгүүлсэн байх ёстой. Бүртгүүлэх шаардлагатай эсэхээ иргэний үнэмлэхний хүчинтэй хугацааг шалгаж мэдэх боломжтой. Тодруулбал, 16 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэх аваагүй бол, эсвэл 25 болон 45 нас хүрсэн иргэн шинэчилсэн бүртгэлдээ дахин хамрагдаж иргэний үнэмлэхээ сунгуулаагүй бол гадаад паспорт олгогдохгүй.
  • Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.
  • Шинээр гадаад паспорт захиалж авахад 45-60 хоног хүртэл хугацаанд хүлээгддэг.
  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг.