images

ЕРӨНХИЙ САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСНИЙ УЛМААС УЛС ТӨРИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

МЭДЭЭ

2025-07-02

20

Камбожийн удирдагч асан Хун Сен-тэй утсаар ярьсан бичлэг задарсны улмаас Үндсэн хуулийн цэц Петонтан Чинаватыг Ерөнхий сайдын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ гаргахад 1-3 сарын хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ихэнхи судлаачид Ерөнхий сайдыг Үндсэн хуулийг зөрчиж ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгасан Сенатын гишүүдийн өргөдлийг мөрдөн шалгах явцад түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэдгийг урьдчилан таамаглаж байсан ажээ. БНХАУ-д төвтэй “CGS International Securities Group”-ийн судалгааны албаны дарга Касем Прунратанамала хэлэхдээ, “Шүүх хурал 1-3 сар үргэлжиж, магадгүй ирэх 9 дүгээр сар гэхэд эцсийн шийдвэр гарна гэж үзэж байна” гэжээ. Хэрвээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол түүнийг 10 жил улс төрд оролцох эрхийг нь хасах магадлалтай аж. Гэхдээ парламентаас шинэ Ерөнхий сайдыг сонгох боломжтой бөгөөд тэр дундаа эрх баригч Пеу Тай намын гишүүн Чайкасэм Нитисири-г дараагийн Ерөнхий сайд болох боломжтой гэж тус судалгааны байгууллага үзэж байгааг тэрбээр хэлжээ.

Улс төрийн тодорхойгүй байдал үргэлжлэх нь Тайландын Хөрөнгийн биржийн индекс (SET)-д дарамт учруулах төлөвтэй байна. Тус биржийн индекс энэ онд 23 хувиар унаж, оны эхнээс хойш дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй зах зээл болоод байгаа аж. Дотоод улс төрийн тодорхойгүй байдлаас шалтгаалан, АНУ-аас төлөвлөсөн 36 хувийн импортын татварын асуудлаар хэлэлцээ явуулахад Тайландын Хаант Улс хүчтэй байр суурь баримтлах боломжгүй байна гэдгийг тэрбээр онцолжээ.

Эх сурвалж: Bangkok post