ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гадаад улсаас Монгол Улсад ирэх хүмүүст холбогдох зохицуулалтын талаарх шийдвэрийг хүргүүлж байна.

- Монгол Улсад ирэх нийт зорчигчдоос коронавируст халдвар /КОВИД-19/-ын ПСР шинжилгээ /Антиген болон түргэвчилсэн шинжилгээ/ шаардахгүй.

- Зорчигчдоос коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг шаардахгүй.

- Зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх цэгт Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөнө.

- Монгол Улсад ирсний дараа коронавируст халдвар /КОВИД-19/-ын нэмэлт шинжилгээ авахгүй.

- Тусгаарлалт болон гэрийн ажиглалтад хамрагдах шаардлагагүй.

Дээрх зохицуулалт нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд мэдээллийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын мэдээллийн санд хүргүүлсэн болно.