Tайланд

COVID-19-ийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Тайландын Хаант Улсын Засгийн газар халдварыг бууруулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг англи хэлээр Тайландын Өвчний хяналтын газар (https://ddc.moph.go.th/viralpneumonia/eng/index.php) болон Аялал жуулчлалын газраас ( https://www.tatnews.org/ ) авч болно.

COVID 19-ийн шинжилгээ өгөх

Тайландад байгаа гадаадын иргэд ПГУ/эсрэг биетийн  шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна.

Baкцины тухай мэдээлэл

Пукет

- 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн албан ёсны ажиллах зөвшөөрөлтэй Пукет дахь гадаадын иргэд "Пукет ялах ёстой" цахим портал (https://www.ภูเก็ตต้องชนะ.com/ )-аар дамжуулан COVID-19 вакцинд хамрагдахаар бүртгүүлж болно. Пукетын жуулчны холбооноос мэдээлснээр гадаадын иргэд өөрийн ажиллаж байгаа компанийнхаа нэрээр бүртгүүлж мөн компанийхаа хүний ​​нөөцөд бүртгүүлсэн байх ёстой. Шалгуур хангаагүй гадаадын иргэд дараагийн үе шатны вакцинжуулалтад бүртгүүлэх боломжтой.

- Пукет мужийн эрүүл мэндийн газар (утас: 062-243-5116) тус хотод оршин суух зөвшөөрөлтэй ба ажиллах зөвшөөрөлгүй гадаадын иргэдийг бүртгэж байна. COVID-19 вакцинжуулалтад 18 ба түүнээс дээш насны гадаадын иргэд хамрагдах боломжтой. Пукетэд оршин сууж байгааг нотлох баримт бичиг (Харьяатын албаны тамга, эсхүл Пукетэд оршин суугааг нотлох тэмдэглэл)-тэй байх ёстой. Та https://www.ภูเก็ตต้องชนะ.com цахим хуудсаар орж бүртгүүлж болно.

Бангкок хот

75 ба түүнээс дээш настай иргэд:

75 ба түүнээс дээш настай гадаадын иргэд Bang Sue Grand Station-д вакцинд хамрагдахаар урьдчилан цаг товлохгүйгээр очих боломжтой.

Ажиллах цаг: 9:00-16:00 ба 2, 3, 4 дүгээр хаалгаар орно. Очихдоо паспорт болон хүчинтэй визээ авч очино уу.

60-74 насны иргэд:

- Бангкок болон түүний ойролцоо мужид амьдардаг 60-74 насны байнга оршин суугаа гадаадын иргэд (Самут Пракан, Самут Сахон, Патхум Тани, Нонтабури, Накорн Патом) Тайландын Гадаад хэргийн яамны Консулын газарт урьдчилж бүртгүүлнэ. Холбоос: https://forms.gle/ULAqvx8eiDoX3v5O9

- Бүртгэлд хамрагдсан иргэдэд Вакцинжуулалтын төвөөс вакцин хийлгэх товыг мессэж/имэйлээр хариу мэдээлэх болно.

Архаг өвчтэй байнгын оршин суугаа иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүд:


- Нийтийн эрүүл мэндийн яамнаас гаргасан доорх жагсаалтад орсон хүмүүс эмнэлэгт урьдчилан бүртгүүлнэ. Үүнд:

- Амьсгалын замын архаг өвчин;

- Зүрх судасны өвчин;

- Бөөрний архаг өвчин;

- Тархины судасны эмгэг;

-  Хими, туяа болон автоиммуны эмчилгээний үе шатанд байгаа бүх төрлийн хорт хавдар;

- Чихрийн шижин;

- Хэт таргалалт (100 кг-аас дээш жинтэй, эсхүл BMI индекс нь нэг хавтгай дөрвөлжийн метр 35 кг-аас дээш байх).

- Нийтийн эрүүл мэндийн яамны жагсаалтад орсон эмнэлэг:

- Samitivej Sukhumvit Hospital, Bangkok;

- MedPark Hospital, Bangkok;

- Vimut Hospital, Bangkok;

- Phyathai 2 Hospital, Bangkok;

- BNH Hospital, Bangkok;

- Bumrungrad Hospital, Bangkok;

- Bangkok Khon Kaen Hospital, Khon Kaen;

- Bangkok Phuket Hospital, Phuket;

- Samitivej Sriracha Hospital, Chonburi;

- Bangrak Vaccination & Health Center, Bangkok.

Бусад

Тайландын Хөрөнгө оруулалтын товчоо, эсхүл Smart Visa Scheme-ийн дагуу виз авсан гадаадын албан тушаалтан, ажилтан, техникийн мэргэжилтэн болон 18 нас хүрсэн тэдний гэр бүлийн гишүүд КОВИД-19-ийн вакцин хийлгэхээр Тайландын хөрөнгө оруулалтын товчоонд (BOI) бүртгүүлнэ.

Хуа Хин

Вакцины бүртгэлийг түр зогсоосон. Бүртгэлийг сэргээсэн эсэхийг Хуа Хины эмнэлгийн Facebook хуудаснаас (https://www.facebook.com/pagehuahinhospital) авч болно. Хэрэв бүртгүүлсэн бол дараагийн шатны зааварчилгааг тус эмнэлгийн Facebook хуудаснаас авна уу.

Прачуб Хири Хан мужийн хувьд вакцины бүртгэлд хамрагдахдаа Mor Prachub Prom програмыг ашиглана. Бүртгэл нь 18 ба түүнээс дээш насны Прачуб Хири Ханы мужид  байгаа бүх оршин суугчдад нээлттэй. Гэхдээ Mor Prachub Prom-ын талаарх мэдээлэл Тай хэлээр бөгөөд бүртгүүлэхэд Тайландын иргэний үнэмлэхний 13 оронтой тоог оруулах шаардлагатай. Иймд гадаадын иргэд харьяа дүүргийнхээ улсын эмнэлэгт очиж 13 оронтой тоогоор бүртгүүлэх нь зүйтэй. Түнээс гаднаа орон нутгийн эмнэлэгт хандаж тусламж авч болно.

Хуа Хин-д оршин суугаа бол Хуа Хин эмнэлэгтэй холбогдож, 13 оронтой тоог авч бүртгүүлж мөн болно.

Ко Самуи/Ко Фанган/Ко Тао

Ко Самуй, Ко Фанган, Ко Тао-д байгаа гадаадын иргэд 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд 9:00-15:00 цагийн хооронд Ко Самуй эмнэлэгт бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ дараахь бичиг баримтыг авч очно:

- Паспортын хуулбар;

- Байрны түрээсийн гэрээ ;

- Байнгын оршин суугчийн үнэмлэх (зөвхөн Ко Самуи-д);

- Ажиллах зөвшөөрөл;

- Банкны дэвтэр;

- Ажил олгогч эсвэл орон нутгийн эмнэлэгээс өгсөн тодорхойлолт.

Паттайя

Паттайя дахь Бангкок эмнэлэг “Модерна” вакцинд хамрагдах судалгааг явуулж байна. https://www.bangkokpattayahospital.com/en/ хаягаар орж үзэж болно.

Хон Каен

Гадаадын иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэг, эсхүл Srinagarind Khon Kaen hospital, Regional health Promotion Centre 7, Khon Kaen hospital зэрэг эмнэлэгт вакцин хийлгэхээр бүртгүүлэх боломжтой. Бүртгэл хийлгэхдээ паспорт, ажиллах зөвшөөрөл, Хон Каенд байнга оршин суух зөвшөөрөл зэрэг нотлох баримтыг үзүүлнэ.

Бурирам

Бурирам мужийн хувьд КОВИД-19-ийн вакцины бүртгэлийг доорх гурван аргаар хийлгэх боломжтой. Үүнд:

- Бурирам хотод оршин суугаа бол Buriram Immunization төвийн (https://buriram-ic.com/) хаягаар эрсдлийн үнэлгээний судалгаанд бүртгүүлж, ковидын вакцин хийлгэх боломжтой.

- Орон нутгийн эмнэлэгт мөн бүртгүүлж болно. Паспортын хуулбар, Бурирамд байнга оршин суух нотлох баримт, холбоо барих хаяг, утас зэргийг бүртгүүлэхдээ мэдүүлнэ.

- Бүртгэлд хамрагдах талаар ойролцоох тосгоны эрүүл мэндийн сайн дурын ажилтанд хандах мөн боломжтой.

Районг

Вакцинд https://ระยองสู้โควิด.com/ цахим хуудсаар 08:00-17:00 цагийн хооронд бүртгүүлж, доорх эмнэлгийн аль нэгэнд вакцин хийлгэх боломжтой. Үүнд:

- Rayong Hospital;

- Memorial Hospital Sirindhorn;

- Banchang Hospital;

- Klang Hospital;

- Wang Chan Hospital;

- Ban Khai Hospital;

- Pluak Daeng Hospital;

- Khao Chamao Hospital;

- Nikhom Patttana Hospital.

Нэмэлт мэдээллийг https://www.thailandintervac.com/ хаягаар болон Нийтийн эрүүл мэндийн яам – https://www.facebook.com/ddcmophthailand, Тайландын аялал жуулчлалын захиргаа - https://www.tatnews.org/, Тайландын Засгийн газрын олон нийттэй харилцах газараас -  https://thailand.prd.go.th/more_news.php?cid=2&filename=index мөн авна уу.

Хилээр нэвтрэх, гарах

- Гадаадын иргэд хилээр нэвтэрч болох бөгөөд хилээр нэвтрэхэд КОВИД-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

- Нисэх буудал болон бусад боомтод шинжилгээ авч байна.

- Тайландын Засгийн газрын Харьяатын албаны албан бус мэдээллийн дагуу гадаадын иргэд Тайландын Харьятын албанд хандаж, оршин суух зөвшөөрөл/визээ 60 хоногоор сунгаж болно. Тайландын виз сунгах хүсэлт гаргах талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.immigration.go.th/ хаягаар авч, эсхүл Тайландын Харьяатын албанд хандаж болно.

- Тайландын Засгийн газар богино хугацааны визийг сунгах үүрэг хүлээхгүй тул сунгалт хийхийг хэзээ ч зогсоож болохыг анхаарна уу. Хэрэв таны хүсэлтийг зөвшөөрөөгүй, эсхүл та урт хугацааны виз мэдүүлээгүй бол аль болох ойрын  хугацаанд Тайландаас гарахыг төлөвлөх нь зүйтэй.

Бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг:

- Аялалд гарахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө КОВИД-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан тухай нотлох гэрчилгээ. 

-  КОВИД-19-ийн халдварыг 3 сарын дотор авсан хүмүүс аялалд гарахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө вакцины 1 тунг хийлгэсэн байна. Үүнийг нотлох баримт бичиг.

-  Эцэг, эх, асран хамгаалагчийн хамт явж байгаа 12 хүртэлх насны хүүхэд вакцинжуулалтын шаардлагаас чөлөөлөгдөнө. 

- Тусгайлан заасан SHA+ (Safety and Health Administration), AQ (Alternative Quarantine), OQ (Organizational Quarantine) эсхүл AHQ (Alternative Hospital Quarantine) байранд 1 хоног байх болон КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний төлбөрийг төлсөн тухай баримт. Бангкокт ирмэгц PCR шинжилгээ өгөх тул хариу гартал 1 хоног заасан буудалд байрлах юм. Мөн зочид буудалдаа 5 дахь өдрөө АТК буюу түргэвчилсэн шинжилгээг бие даан хийх шаардлагтай.

- 20,000 ам.доллараас багагүй үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах даатгалд хамрагдсан байх.

Thailand Pass буюу Тайландын нэвтрэх зөвшөөрөл авах

- Монгол иргэд Тайландад 30 хоногийн дотор визгүй зорчих бөгөөд Тайландад аялахаас өмнө нэвтрэх зөвшөрөл цахимаар мэдүүлж, авна.

- Тайландын нэвтрэх зөвшөөрөлийг https://tp.consular.go.th/ цахим хаягаар бүртгүүлж, авна.

- Бүртгүүлэхэд гадаад паспорт (шаардлагатай тохиолдолд хүчин төгөлдөр виз, дахин нэвтрэх зөвшөөрлийн хамт) вакцины гэрчилгээ, 1 хоног SHA+, AQ, OQ эсхүл AHQ байранд байх болон PCR шинжилгээнд хамрагдах төлбөр хийсэн тухай баримт, эрүүл мэндийн даатгал зэргийг онлайнаар мэдүүлнэ.

- Нэвтрэх зөвшөөрлийг  ажлын 3-5 хоногийн дотор олгоно. 

- Нэвтрэх зөвшөөрлийг олгох тохиолдолд цахим хаягаар Thailand Pass QR код хүлээн авна.

- Нэмэлт мэдээллийг БНХАУ-д суугаа Тайландын Хаант Улсын ЭСЯ-наас авч болно.

Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт

- Бангкок хотод хатуу хөл хориог 23:00-03:00 цаг болгон багасгаж, 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хөл хориог тодорхой хэмжээгээр султгаж, зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээгээд байна. Үүнд:

- Номын сан, музей, сургалтын төв, сургууль, маникюр, шивээсний газар, гоо сайхны салон, гоо сайхны эмнэлэг, массаж, рашаан сувилал, кино театр, ресторан, хоолны газар, худалдааны төв, зах 22:00 цаг хүртэл ажиллах боломжтой.

- Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, спортын цогцолбор, гадаа усан бассейн нь 22:00 цаг хүртэл нээлттэй.

- Хүүхдийн болон өндөр настны асрамжийн газар (зөвхөн шөнийн цагаар тогтмол асрах үйлчилгээнд);

- Бүх хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана.

- Усан парк, зугаа цэнгээнийн парк, усан бассейн, тоглоомын төв, мөн хүлээн авалт, уулзалтын үйл ажиллагаа хаалттай хэвээр байх болно.

- Хот болон муж хоорондын хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон бөгөөд энэхүү  тогтоосон хязгаарлалт нь тухай бүр өөрчлөгдөж байгаа тул https://www.tatnews.org/2021/ цахим хуудсын мэдээллийг тогтмол шалгаж байх нь зүйтэй.

- Тайландын нийт нутаг дэвсгэрт тогтоосон хязгаарлалтын талаарх мэдээллийг Нийтийн эрүүл мэндийн яамны Өвчний хяналтын газрын  https://ddc.moph.go.th/viralpneumonia/eng/index.php цахим хуудсаас авч болно.

Тусгаарлалт

·         Эрсдэл багатай 63 улсад (Австрали, Австри, Бахрейн, Бельги, Бутан, Бруней, Болгар, Камбож, Канад, Чили, Хятад, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Хонг Конг, Унгар, Исланд, Ирланд, Израиль, Итали, Япон, Латви, Литва, Малайз, Мальта, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Португал, Катар, Саудын Араб, Сингапур, Словени, Өмнөд Солонгос, Испани, Швед, Швейцарь, Нэгдсэн Араб Эмират, Их Британи, АНУ, Энэтхэг, Тайвань, Лаос, Мьянмар, Филиппин, Хорват, Индонез, Кувейт, Мальдив, Монгол, Балба, Оман, Румын, Словак, Шри Ланка, Вьетнам, Люксембург) 21 хоногоос доошгүй хугацаанд оршин суусан хүмүүс тусгайлан заасан SHA+ (Safety and Health Administration), AQ (Alternative Quarantine), OQ (Organizational Quarantine) эсхүл AHQ (Alternative Hospital Quarantine) байранд PCR шинжилгээ өгөх тул хариу гартал  1 хоног байрлах юм.

- Тайландын иргэд, эсхүл Тайланд Улсад байнгын оршин суудаг гадаадын иргэдэд дээрх шаардлага хамарахгүй.

Тайландад ирсний дараа


- Thailand Pass QR кодыг онгоцны буудал дахь Эрүүл мэнд, хорио цээрийн албанд үзүүлнэ. Дараа нь Тайландын хилийн албаны хяналтаар нэвтэрнэ.  

- Зарим зорчигчдоос урьдчилан бэлтгэсэн шинжилгээний газар PCR шинжилгээ авна. 6-аас доош насны хүүхдийн шүлсний дээжийг шинжилгээнд авна.

- Нисэх онгоцны буудлаас тусгайлан заасан зочид буудалд ирсний дараа PCR шинжилгээнд хамрагдана.

- Шинжилгээний хариу гарах хүртэл 1 хоног зочид буудалд байрлана. Шинжилгээний хариу сөрөг гарах тохиолдолд тусгаарлалтаас гарна.

- Зочид буудалд байхдаа MorChana апликейшныг суулгаж, түүний зааварчилгааг дагна. 6-7 хоногийн дараа антигений шинжилгээ өгч, хариуг нь MorChana апликейшнд бүртгүүлнэ.

- Тайландад байх хугацаандаа маск зүүх, зай барих, гараа угаах, биеийн дулаанаа хэмжих зэрэг халдвар хамгаалалын дэглэм барина. 

Хэрэгтэй зарим цахим хуудас:


- Тайландын Засгийн газрын олон нийттэй харилцах газар- https://thailand.prd.go.th/main.php?filename=index

- Тайландын Харьяатын албаны товчоо - https://immigration.go.th/index

- Тайландын нийтийн эрүүл мэндийн яам - https://ddc.moph.go.th/viralpneumonia/eng/index.php

- Тайландын аялал жуулчлалын захиргаа - https://www.tatnews.org/