images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСАГТ 2.8 ИХ НАЯД ТАЙ БААТ-ЫГ ЗАРЦУУЛЖЭЭ

МЭДЭЭ

2026-06-09

6

Тайландын Хаант Улсын Засгийн газар 2026 оны төсвийн жилийн эхний найман сарын хугацаанд эдийн засагт 2.8 их наяд тай баат буюу 85.2 орчим тэрбум ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4 орчим хувиар өссөнийг тайландын Ерөнхий аудитын газраас мэдээлэв. Тус газраас Засгийн газрын зардлын өсөлт нь эдийн засгийн идэвхжилийг дэмжсэн гол хүчин зүйл болсныг тэмдэглээд, төсвийн жилийн үлдсэн хугацаанд төрийн байгууллага гэрээ, хэлэлцээрийн удирдлагыг сайжруулж, төсөл, хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон хүлээн авах үйл явцыг шуурхай зохион байгуулснаар төсвийн хөрөнгийн зарцуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post