images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 8 ДУГААР САРААС ӨМНӨ “THIM”-ИЙГ НЭВТРҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-06-08

9

Тайландын Цагаачлалын алба гадаад аялагчдын тус улсад нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор THIM (Thailand Immigration Management) нэртэй шинэ гар утасны программыг туршиж байна. Хэрэглэгчид уг программыг ашиглан паспортынхоо зургийг авч, аяллын мэдээллээ хүргүүлснээр гурван минутын дотор Тайландын нэвтрэх цахим хуудас (TDAC)-ыг авах боломжтой юм. Нэг дор 10 хүртэлх хүнтэй бүлэг аялагчдын мэдээллийг боловсруулах хүчин чадалтай уг программ нь нисэх онгоцны буудлын түгжрэлийг бууруулах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон жуулчдад тав тухтай байдал бүрдүүлэх тэнцвэрийг хангахад чиглэгджээ. Цаашид THIM-ийг гадаадын иргэд бичиг баримтын хүсэлтээ цахимаар илгээх болон Жуулчны цагдаагийн газартай 24 цагийн турш холбогдох боломжтой цогц үйлчилгээний "Супер аппликейшн" болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна. Уг программыг одоогоор iOS болон Android үйлдлийн систем дээр туршилтын журмаар татан авах боломжтой бөгөөд албан ёсны нээлтийг 2026 оны 08 дугаар сард хийхээр товложээ.

Эх сурвалж: Nation Thailand