Мьянмар

Ерөнхий мэдээлэл

Мьянмар Улсад КОВИД-19 цар тахал сүүлийн үед нэмэгдсэн бөгөөд орон нутгийн мэдээллээр вирус Янгон муж болон бусад хэсгээр тархсаар байна. Мьямарын засаг захиргаа Янгон мужийн дийлэнх хэсэгт, тухайлбал 22 хот суурин газарт гэртээ байх журам нэвтрүүлсэн. Үүнд Мингаладон, Өмнөд Оккалапа, Хойд Оккалапа, Хлаингтхая, Хмавби, Швепита, Инсейн, Мингала Тауннюнт, Бахан, Майангон, Тайкки, Камают, Тамве, Янкин, Хойд Дагон, Такета, Тингангюн, Хаян, Санчиминдаинг, Саньамин болон Хлаинг зэрэг хот хамаарч байна. Бусад хэсэгт үүнтэй ижил журам үйлчилж эхэлсэн.

Гэртээ байх тухай журам нь гэрээс зөвхөн ажил руу, хүнс худалдаж авах, эсхүл эмчлүүлэх зорилгоор гарахыг зөвшөөрнө. Гадагшаа гарах тохиолдолд тогтмол маск зүүх ёстой. Бусад шалтгаанаар гарах бол харьяа захиргааны ажилтнаас зөвшөөрөл авна.  Зарим эх сурвалжийн мэдээлснээр Янгон мужийн зарим хэсэгт засаг захиргаа   тухайн иргэн зөвшөөрсөн шалтгаанаар зорчиж байгааг шалгах хяналтын цэг байрлуулсан байна. Журам зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулна.

Мьянмар дахь эмнэлгийн үйлчилгээ авах нь ердийн үетэй харьцуулахад илүү хэцүү болсон бөгөөд хувийн болон улсын эмнэлэгт КОВИД-19 халдвар авсан, эсхүл өөр төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах хүсэлтэй өвчтөнд ор хүрэлцэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. КОВИД-19 халдвар авсан өвчөнд шаардлагатай байгаа хүчилтөрөгч болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл хомс болсон байна. Тайланд, Малайз зэрэг хөрш улсад цар тахлын хязгаарлалт тогтоосон тул эдгээр улс руу өвчтөнг нүүлгэн шилжүүлэхийг хориглосон.

- Мьянмарт КОВИД-19-ийн шинжилгээ өгч болно.

- КОВИД-19-ийн улмаас Мьянмарт түлш болон усны хангамжид өөрчлөлт ороогүй. Харин импортын зарим хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсан.

- Мьянмар дахь вирусын халдварын эсрэг тогтоосон журмыг зөрчих тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж байна.

- Мьянмарт болсон төрийн эргэлтийн улмаас  КОВИД-19-ийн хязгаарлалт, дэглэм, урьдчилан зарлагдахгүйгээр өөрчлөгдөх магадлалтай.

КОВИД-19-ийн шинжилгээ

- Мьянмарт байгаа гадаадын иргэд ПГУ/эсрэг биетийн шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна.

- Шинжилгээг доорх байршилд өгөх боломжтой:

- Янгон нисэх онгоцны буудлын молекулын лаборатори: Pyay зам дээрх Than Pin Gone автобусны буудал болон нисэх буудлын DHL Myanmar салбарын ойролцоо байрлана. Байршлыг Google Map дээр харах боломжтой. ПГУ шинжилгээнийн сорьцыг өдөр бүр 08:00-16:00 цагийн хооронд авах бөгөөд хариу нь дараагийн өдөр гарна. ПГУ шинжилгээний үнэ 200.000 MMK. Холбоо барих утасны дугаар: 094 4409 9941/094 4409 9942 (Утсаар хариу өгөхгүй боловч очиход нээлттэй, ажиллаж байдаг талаар мэдээлэл байна).

- N Health: Янгон хотын Maha Bandula болон Sule Paya гудамжны буланд байрлах Мьянмарын аялал, жуулчлалын агентлагийн байранд байрлана. ПГУ шинжилгээний сорьцыг өдөр бүр өглөөний 08:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэл авах бөгөөд хариу нь 24 цагийн дотор гарна. ПГУ шинжилгээний үнэ 200,000 MMK. Холбоо барих утасны дугаар: 01 230 3202/09 519 9122.

- Pun Hlaing эмнэлэг: Янгон хотын Pun Hlaing Estate Avenue, Hlaing Tharyar болон Pun Hlaing Clinic Downtown Yangon, No. 14/A, Taw Win Street, Dagon гэсэн хоёр байршилд байна. ПГУ болон эсрэг биетийн шинжилгээ өгөх боломжтой. 24 цагийн өмнө утсаар, эсхүл цахимаар (https://forms.office.com/ ) бүртгүүлнэ. Эсрэг биетийн шинжилгээний үнэ 45,000 MMK, ПГУ шинжилгээний үнэ 200,000 MMK байна. Холбоо барих утасны дугаар: 09 40 060 222

- Samitivej International эмнэлэг: Янгон хотын E/2 Kabar Aye Pagoda Road, Mayangone байршилд байна. Нислэгийн тийз, паспортын хуулбар үзүүлэхийг шаардана.

- Шинжилгээний сорьцыг ажлын өдөр бүр 7:30-10:30 цагийн хооронд авах бөгөөд хариуг 30 цагийн дотор авах боломжтой (бичгээр, эсхүл имэйлээр). Эмнэлэгт очихоос өмнө утсаар холбогдох нь зүйтэй. Шинжилгээний үнэ 420,000 MMK (үүнд эмчийн зөвлөгөө, Fit to Fly гэрчилгээ, сорьц авах, лабораторийн шинжилгээний үнэ орсон байна) эсхүл шинжилгээг гэртээ өгөх боломжтой (үүнд эмчийн зөвлөгөө, Fit to Fly гэрчилгээ, сорьц авах, тээвэрлэлт, лабораторийн шинжилгээний үнэ орно). Гэрээр шинжилгээ өгөх үнийн талаарх мэдээллийг эмнэлгээс авна. Эсрэг биетийн шинжилгээ өгөх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эмнэлгээс авна. Холбоо барих утасны дугаар: 01 656 732/01 660 545/09 42427 4301

- International SOS эмнэлэг: Янгон хотын Inya Lake Hotel, 37 Kaba Aye Pagoda Road байршилд байна. ПГУ -ын шинжилгээ өгөхдөө урьдчилж цаг авах бөгөөд мэдээллийг эмнэлгээс утсаар авч болно. International SOS эмнэлэгийн хувьд нисэхээс гурав хоногийн өмнө эмчээс цахимаар зөвөлгөө авч, нисэхээс хоёр хоногийн өмнө шинжилгээ өгөх бөгөөд хариу нь нисэхээс нэг өдрийн өмнө гардаг. Эмчээс цахимаар зөвөлгөө авахад 63 ам.доллар, ПГУ шинжилгээ өгөхөд 55 ам.доллар, ПГУ-ын шинжилгээний хариу авахад 143 ам.доллар тус тус төлнө. Холбоо барих утасны дугаар: 01 657 922/09 420 114 536. Цахим шуудан: reception.ygn@internationalsos.com

- Жич: Дээрх мэдээлэл нь урьдчилж мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой. Шинжилгээ өгөхөөр бол лабораторитой урьдчилж утсаар холбогдож, тавигдах шаардлага, журам, ажиллах цагийн хуваарийн талаар мэдээлэл авах нь зүйтэй.

КОВИД-19 вакцины мэдээлэл:

- Мьянмарын засаг захиргаа КОВИД-19 вакциныг зөвшөөрсөн бөгөөд гадаадын иргэд тус улсад вакцин хийлгэх боломжтой.

- 2021 оны эхнээс эхлэн гадаадаас вакцин оруулж эхэлсэн бөгөөд вакцинжуулалтын төлөвлөгөөг олон нийтэд зарлахгүй байна. Мөн тус улсад гадаадын иргэдийг вакцинжуулалтад хамруулах талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Хилээр орох, гарах:

- Гадаадын иргэд тус улсад нэвтрэх боломжтой байна.

- Хилээр орох: 2020 оны 3 дугаар сарын 30-наас эхлэн Мьянмарын засаг захиргаа олон улсын ариилжааны зорчигч тээврийн нислэг үйлдэхийг хориглосон. Тус хязгаарлалт нь хорио тавигдах хүртэл үргэлжилнэ. Өмнө нь олгосон буух бүх зөвшөөрөл хүчингүй болсон. Зөвхөн хүмүүнлэгийн тусламжийн нислэг, бүх төрлийн ачааны нислэг, эмчилгээний зорилгоор нүүлгэн шилжүүлэх нислэг, мөн тус улсын Иргэний нисэхийн газраас зөвшөөрсөн нислэг үйлдэгдэж байна.

- 2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Мьянмарын засаг захиргаа гадаадын иргэдийг хуурай замын хилээр нэвтэрч, гарахыг түр хугацаагаар зогсоосон. Гадаадын иргэд Мьянмарын Тайланд, Лаос, Хятад, Энэтхэг, Бангладештай хиллэлдэг боомтоор орж, гарах боломжгүй болсон.

- Мьянмарт зорчих хүсэлтэй гадаадын иргэд нэвтрэх зөвшөөрлийн талаар ойролцоох Мьянмарын ЭСЯ-нд хандах нь зүйтэй.

- Хилээр гарах: Мьянмараас явах хүсэлтэй. Гадаадын иргэд Янгон хотоос Мьянмар Эйрвэйз (MAI), Сингапур Эйрлайнс, эсхүл ажиллаж байгаа бусад агаарын тээврийн компаниудаар дамжуулан нислэгийн тийз худалдаж авах боломжтой.

- 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх агаарын тээврийн компаниуд олон улсын нислэг үйлдэх баримт бичгээ Мьянмарын Гадаад хэргийн яаманд нислэг үйлдэхээс тав хоногийн өмнө өгнө. Гадаадын иргэд нислэгийн тийзээ нислэг үйлдэхээс өмнө 6-аас доошгүй хоногийн өмнө захиална.

- Сингапурын Эрүүл мэндийн яам 2021 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн сүүлийн 21 хоногийн дотор Мьянмарт байсан зорчигчдыг Сингапурт нэвтрүүлэхгүй, мөн тус улсаар дамжин өнгөрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан. Үүнд Сингапурын иргэд болон тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэд хамаарахгүй. Иймд Сингапурын холбогдох байгууллагаас тодруулга авах нь зүйтэй. Сингапур Эйрлайнс компанийн Рангунаас Сингапур руу хийх нислэг одоогоор хойшлогдсон. Myanmar Airways International (MAI) болон Myanmar National Airlines (MNA) компани Бангкок, Куала Лумпур, Сөүл рүү нислэг хийж байна.

- Мьянмарт зорчихын тулд КОВИД-19 шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх шаардлагатай.

- 2020 оны 7 дугаар сарын 30-нд Мьянмарын засаг захиргаа КОВИД-19 цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор хорио цээрийн дэглэмд доорх өөрчлөлт оруулсан: Гадаадын иргэд, дипломат, НҮБ-ын албан тушаалтан Мьянмарт ирэхдээ нисэхээс өмнө 72 цагийн дотор КОВИД-19 шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан талаарх лабораторийн нотлох баримттай байна.

- Гадаадын иргэд нисэх буудал болон бусад боомтод эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Мьянмарт байгаа гадаадын иргэд визээ сунгуулахад КОВИД-19-ийн шинжилгээнд хамрагдаж байгаа талаарх мэдээлэл байна.

Хөдөлгөөний хязгаарлалт

- Мьянмарт хөл хорио тогтоосон. Тав ба түүнээс дээш хүн цугларахыг хориглож, оройны 20:00 цагаас өглөөний 04:00 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Саяхан Янгон хот дахь хөл хориог оройн 22:00 цагаас өглөөний 04:00 цаг хүртэл болгож өөрчилсөн.

- Хот хооронд болон улс хооронд зорчиход хязгаарлалт үйлчилж байна.

- Мьянмарт болсон төрийн эргэлтийн улмаас КОВИД-19-ийн хязгаарлалт, дэглэм урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой.

- Мьянмар дахь зарим дотоодын нислэг сэргэсэн. Тухайн дотоодын агаарын тээврийн компанитай холбоо барьж, хорио цээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

- Мьянмарын засаг захиргаа Янгон мужийн ихэнх хот сууринд гэртээ байх журмыг 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тогтоосон. Үүнд  Mingaladon, Өмнөд Okkalapa, Хойд Okkalapa, Hlaingthaya, Hmawbi, Shwepyitha, Insein, Mingala Taungnyunt, Bahan, Mayangon, Taikkyi, Kamayut, Tamwe, Yankin, Хойд Dagon, Thaketa, Thingangyun, Khayan, Kyimyindaing, Sanchaung, Dagon, Hlaing зэрэг газар хамаарч байна.

- Мьянмарын нийт нутаг дэвсгэрт үйлчлэх гэртээ байх журмыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

- Өмнө тогтоож байсан журмын нэгэн адил иргэд зөвхөн ажилдаа явах, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах, эсхүл эмчлүүлэх зорилгоор гадагшаа гарч болно. Гадуур явахдаа маск зайлшгүй зүүнэ. Бусад шалтгаанаар гарах бол харьяа захиргаанаас урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай. Янгон хот болон бусад газарт шалган нэвтрүүлэх цэг байгуулсан байна.

- Мьянмарт оршин сууж буй гадаадын иргэд КОВИД-19-ийн хорио цээрийн дэглэмийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байх нь зүйтэй. Холбогдох мэдээлэл нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж байгааг анхаарна уу.

Тусгаарлалт

- Гадаадаас ирэх иргэд тусгаарлалтад хамрагдана.

- Мьянмарын засаг захиргаа 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр КОВИД-19-ийн хорио цээрийн дэглэмд дараахь өөрчлөлт оруулав:  Гадаадын иргэд ирэхээс өмнө байгаа газраа 7 хоног гэртээ тусгаарлагдаж, ирсний дараа Мьянмарын төрийн байгууллагаас зөвшөөрсөн байр, эсхүл зочид буудалд 14 хоног тусгаарлалтад байна. Үүний дараа гэртээ 7 хоног тусгаарлагдана. Энэхүү журам нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөх боломжтой.

- Гадаадын иргэд ирэхээс өмнө 72 цагийн дотор КОВИД-19 шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх ёстой. Мөн 14 хоногийн тусгаарлалт болон 7 хоногийн гэрийн тусгаарлалтад байсны дараа КОВИД-19 шинжилгээ өгөх шаардлагатай. Зорчихоос өмнө 72 цагийн дотор КОВИД-19 шинжилгээ өгөөгүй хүмүүс 14 хоногийн хугацаанд засаг захиргаанаас томилсон байранд тусгаарлалтад байна.

- Гадаадын иргэд ирэхээс өмнө гэртээ тусгаардагдсан талаарх нотлох баримттай байх ёстой. Уг баримтын талаар ойролцоох Мьянмарын ЭСЯ-наас тодруулга авах шаардлагатай.

- Мьянмарын засаг захиргаа тус улсад байгаа ихэнх улсын эмнэлэг болон бусад газарт тусгаарлах байр байгуулжээ. Эдгээр байрны чанар өөр өөр байж болно.

- Гадаадын иргэнийг КОВИД-19-ийн тусгаарлалтад хамруулсан бол тэр нь улсын эмнэлэг, буддын шашны хийд, эсхүл зориулалтын зочид буудалд байх боломжтой. Ихэнх тохиолдолд тусгаарлалтын байрыг сонгох боломжгүй. Дотоод дахь байдал тогтворгүй байгаа, ажил хаялт, бизнес, компаниуд хаагдаж байгаатай холбогдуулан тусгаарлалтын байрны хүрэлцээ өөрчлөгдөж магадгүй.

- Зочид буудалд тусгаарлагдах бол холбогдох бүх төлбөрийг өөрөө хариуцна.

- Хэрэв КОВИД-19-ийн тусгаарлалтад хамрагдсан бол тусгай байгууламжид долоон хоног тусгаарлагдаж, дараа нь долоо хоногийн гэрийн тусгаарлалтад байна.

Тээврийн үйлчилгээ

- Зарим тохиолдолд арилжааны нислэг үйлдэгдэж байна.

- Дотоодын зарим нислэг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс сэргэсэн. Myanmar Airways International (MAI), Singapore Airlines болон бусад компани  цөөн тооны Мьянмараас гарах олон улсын нислэг үйлдэж байна. Одоогоор Мьянмар руу ирэх арилжааны нислэг үйлдэгдэхгүй байна.

- Нийтийн тээвэр үйлчилж байна.

- Галт тэрэг: Цөөн тооны чиглэлд тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

- Автобус: Муж хооронд автобусны үйлчилгээ сэргэсэн ч КОВИД-19 цар тахлын улмаас дахин хязгаарлагдаж магадгүй. Мөн жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал хот хоорондын автобусны үйлчилгээнд нөлөөлж магадгүй.

Журам зөрчих тохиолдолд ногдуулах шийтгэл:

- Мьянмарт болсон цэргийн эргэлтийн улмаас КОВИД-19 хорио цэээрийн дэглэмийн зөрчилд оноох хариуцлагын төрлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх магадлалтай.

Хэрэгцээтэй сайт

- Мьянмарын Эрүүл мэнд, спортын яам:   https://mohs.gov.mm