Малайз

Ерөнхий мэдээлэл

- Малайз Улс нь КОВИД-19 цар тахлын улмаас гадаад иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. КОВИД-19-ийн өдөр тутмын мэдээллийг Эрүүл мэндийн яамны https://covid-19.moh.gov.my/ цахим хаягаар орж авна уу.

- Малайз Улс Сэргээх Үндэсний төлөвлөгөө (NRP) боловсруулж, одоогоор төлөвлөгөөний Нэгдүгээр шатандаа (Full Movement Control Order) явж байгаа бөгөөд цар тахал намжсан тохиолдолд Хоёрдугаар шатанд шилжинэ. Одоогоор 7 дугаар сарын 3-16-ны өдөр Селенгор, Куала-Лумпур хотод “Хөдөлгөөний хянах эрчимжүүлсэн журам” (EMCO) улс даяар хэрэгжиж байна. Харин “Халдварт өвчин тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах журам” 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Малайз Улс даяар хүчинтэй үйлчилж байна.

- Хөдөлгөөнийг хязгаарлах тухай өдөр тутмын мэдээллийг https://covid-19.moh.gov.my/ цахим хуудаснаас авч, хэрэгжүүлж байхыг тус улсад амьдарч буй Монгол иргэдэд анхааруулж байна.

- 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Малайзын Батлан хамгааахын яамнаас олон нийтийн бүх газар амны хаалт зүүж явахыг анхааруулсан тул Монгол иргэд заавал амны хаалтаа зүүж явна уу.

- Холбогдох журам болон шаардлагыг зөрчсөн тохиолдолд 1,000 RM (ойролцоогоор 235 ам.доллар) буюу түүнээс дээш рингитээр торгох, эсхүл тодорхой хугацаанд хорих албадлагын арга хэмжээ авна.

КОВИД-19-ийн шинжилгээ

- Гадаадын иргэд ПГУ буюу PCR шинжилгээг өгөх боломжтой бөгөөд 72 цагийн дотор хариу нь гарна. Шинжилгээ өгөхдөө хариу нь гарах хугацааг тодруулна уу.

- КОВИД-19 шинжилгээ өгөх боломжтой улсын эрүүл мэндийн үйлчилгээний газрар/эмнэлэгийн жагсаалтыг тус холбоосоор орж https://www.doctoroncall.com.my/ үзнэ үү.

- Мөн КОВИД-19-ийн шинжилгээ өгөх боломжтой албан ёсны газрын жагсаалтыг Малайзын Эрүүл мэндийн яамнаас гаргасныг дараахь холбоосоор орж үзнэ үү. 

- Улсын эмнэлэг (https://covid-19.moh.gov.my/ )

- Хувийн эмнэлэг (https://covid-19.moh.gov.my/ )

- Хэрэв “MySejahtera” аппликейшн ашиглавал Танд хамгийн ойр шинжилгээ өгөх газрыг холбогдох мэдээллийн хамт тус аппликейшнээс авч болно.

- Шинжилгээний төлбөрийг тухайн хүн өөрөө төлөх бөгөөд улсын, эсхүл хувийн эмнэлгээс хамааран ойролцоогоор 240-700 RM үнэтэй байна.

- Шинжилгээний хариуг цахим хэлбэрээр, эсхүл цаасаар авч болох бөгөөд ямар зориулалтаар ашиглах гэж буйгаа Та сайтар нягталсны үндсэн дээр хариугаа ямар хэлбэрээр авахаа шинжилгээгээ өгөхдөө дурдана уу.

- Монгол Улс руу зорчих тохиолдолд хил нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор өгөөд сөрөг гарсан КОВИД-19-ийн шинжилгээний хариуг биедээ авч явна.

Карантины тухай мэдээлэл

- Малайз Улсад зорчихоос 72 цагийн өмнө КОВИД-19-ийн шинжилгээ өгсөн байх бөгөөд Малайз Улсад очсон хойно 14 хоног заасан байранд карантинд байна.
- Карантинд байх хугацаанд 10 дахь хоног дээр КОВИД-19-ийн шинжилгээ өгнө.

- Карантины болон карантинд байх хугацаанд байх хугацааны төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
- Хэрэв халдвар ихтэй улс, тухайлбал, Шри Ланка, Балба, Энэтхэг, Пакистан зэрэг улсаар дамжин Малайз Улсруу зорчих бол 72 цагийн өмнө КОВИД-19-ийн шинжилгээ өгч, заасан  байранд 21 хоног карантинд байх шаардлагатай. Энэ хугацаанд 18 дахь хоног дээр КОВИД-19-ийн шинжилгээ өгнө.

- Малайз Улсад зорчигчид “MySejahtera” аппликейшнийг гар утсандаа заавал суулгахыг шаардах бөгөөд хэрэв шаардлагатай бол байршил тогтоогч бугуйвчийг өгнө.

- Карантины тухай дэлгэрэнгүй мэдээллийг Малайзын Үндэсний онцгой байдлын зохицуулах агентлагийн цахим хуудаснаас орж авна уу. http://www.nadma.gov.my/ms/

КОВИД-19-ийн вакцины тухай мэдээлэл

- Малайз Улсад үндэсний вакцинжуулах хөтөлбөр өнгөрсөн 2 дугаар сард эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд гадны бүх иргэд КОВИД-19-ийн вакцинд хамрагдах боломжтой.

- Вакцины хөтөлбөр нь дараахь гурван шатлалтай байна. Үүнд:
- Нэгдүгээр шатлалд (2021 оны 2-4 сар): Эрүүл мэнд, аюулгүй байдал, батлан хамгаалах болон нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлэх байгууллагын хүмүүс.
- Хоёрдугаар шатлалд (2021 оны 4-8 дугаар сар): 60-аас дээш насны болон хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс.
- Гуравдугаар шатлалд (2021 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар): 18 ба түүнээс дээш насны хүмүүс хамрагдах бөгөөд юуны түрүүнд улаан, шар, ногоон гэсэн дарааллаар тус бүсэд байгаа хүмүүс хамрагдана.
- Малайз Улсад байгаа Монгол Улсын иргэд дараахь утас, цахим хаяг болон аппликейшнээр орж вакцинд хамрагдах хүсэлтээ гаргаж болно. Үүнд:
- “MySejahtera” аппликейшн.

- Үндэсний дархлаажуулалтын цахим хаяг https://www.vaksincovid.gov.my/en/guide/
- КОВИД-19-ийн вакцины үндэсний бүртгэлийн утас 1800-888-828.

- Бусад мэдээллийг Үндэсний дархлаажуулалтын цахим хаягаар орж авна уу.

Малайз Улсад одоогийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг “Pfizer-BioNTech”, “Sinovac”, “AstraZeneca” зэрэг вакциныг бүртгэж авсан байна.

Хөдөлгөөний хязгаарлалтын тухай

- Хот болон муж хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон бөгөөд хэрэв зорчих зайлшгүй шаардлагатай бол цагдаагийн байгууллагын болон бусад эрх бүхий албан тушаалтнаас урьдчилан зөвшөөрөл авсан байна. Цагдаагийн байгууллагаас авах зөвшөөрлийн маягтын эндээс орж авна уу. https://www.rmp.gov.my/docs/

- Хэрэв зайлшгүй шалтгаанаар хот болон муж хооронд зорчихоор бол тухайн дүүрэг, орон нутгийн цагдаагийн байгууллагатай шууд холбогдоно уу. Ажилд орох, сургуульд суралцахаар явж буй тохиолдолд цагдаагийн байгууллагаас гадна ажил олгогч болон сургуулийн захиргаатай холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.

- Хөл хорио тогтоосон суурингийн талаар https://covid-19.moh.gov.my/ орж үзэх боломжтой.

- Хөл хорио тогтоосон газарт цагдаагийн байгууллагаас хяналт тогтоосон бөгөөд нэг гэр бүлээс зөвхөн нэг хүн оршин суугаа газраасаа 10 км-ийн радиус дотор шаардлагатай эм, хүнсний зүйл авахаар явж болно.

- Оршин суугчид оршин суугаа газраасаа цагдаагийн байгууллагын зөвшөөрөл авсан, эсхүл түргэн тусламж авахаас бусад тохиолдолд оройны 20:00 цагаас хойш гарч үл болно.
- Малайзын Эрүүл мэндийн яамнаас цар тахлын халдварын голомттой холбогдуулан оршин суугчдаас тусгайлан КОВИД-19 авах боломжтой.
- Таксины үйлчилгээ үзүүлэхдээ жолоочийг оролцуулан хоёроос дээшгүй хүнээр хязгаарлалттай үйлчилнэ.
- Зайлшгүй шаардлагатай үйлчилгэний газарт хүнсний дэлгүүр, хоолны газар, эмийн сан орох бөгөөд өглөө 08:00 цагаас оройны 20:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлнэ.

- Эмнэлэг болон эрүүл мэндийн үйлчилгээг 24:00 цагийн турш үзүүлнэ.
- Куала Лумпур Олон улсын нисэх онгоцны буудал, усан боомт болон нийтийн тээврийн хэрэгсэл хүний хязгаарлалттай үйлчилгээгээ үзүүлнэ.

Малайз Улсруу орох, гарах, дамжин өнгөрөх нөхцөлийн тухай

- Малайз Улс хөл хориог чангатгасантай холбогдуулан бусад улсын иргэдийг цөөн тохиолдолд нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа болно.
- Тус улсруу нэврэхэд КОВИД-19-ийн ПГУ буюу PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай.

- Монгол Улсын иргэд Малайз Улсад зорчих тохиолдолд хил нэвтрэхээсээ өмнө Малайз Улсын Харьяатын албанаас бичгээр зөвшөөрөл авсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Малайз Улсын Харьяатын албаны https://mtp.imi.gov.my/myTravelPass/main цахим хаягаар орж мэдээлэл авна уу.

- Гадаадын иргэд тус улсаас гарах боломжтой бөгөөд харин буцаж орох зөвшөөрлийг олгохгүй байх магадлалтай. Дэлгэрэнгүй мэдээллийг Малайз Улсын Харьяатын албаны https://mtp.imi.gov.my/myTravelPass/main цахим хаягаар орж мэдээлэл авна уу.

- Гадаадын иргэд олон улсын нисэх онгоцны буудалд шалган нэвтрүүлэх цэгээр дамжихгүй тохиолдолд олон улсын терминалаар дамжин өнгөрч болно. Куала Лумпур Олон улсын нисэх онгоцны буудлын KLIA and KLIA2 терминал хооронд зорчих тохиолдолд шалган нэвтрэх цэгээр заавал дамждаг тул дамжин өнгөрөх нислэгт хамрагдах боломжгүй. Иймд Малайзын Засгийн газраас зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гардагийг харгалзан транзитаар зорчхоосоо өмнө заавал нягтална уу.

- Хугацаа нь дууссан “Social Visit Passes” төрлийн зөвшөөрөлтэй иргэд явах өдөр хүртлээ “Special Pass” төрлийн зөвшөөрлөөр 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн зайлшгүй сунгах шаардлагатай болоод байна. “Special Pass” авахад бүрдүүлдэг баримт бичгийг Хярьяатын албанаас тодруулна уу.

- Куала Лумпур олон улсын нисэх онгоцны буудалд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш олгосон богино хугацааны (30 хоног), “Social Visit Passes” төрлийн зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд шуурхай үйлчлэх тусгай цонхыг байгуулсан гэж Малайзын Харьяатын албанаас 7 дугаар сарын 8-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдээд байна. Хугацаа нь дууссан энэ төрлийн зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэд тус улсаас гараахаасаа өмнө Куала Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын 3 дугаар давхарт байрлах Дотоодын нислэгийн ирэх танхимын хажуугийн тусгай цонхонд нислэг үйлдэхээс зургаан цагийн өмнө дараахь зүйлийг бүрдүүлж очно. Үүнд:
- Буцах билет.
- Зөвхөн картаар болон Touch’nGo eWallet-оор төлөгдөх 500 RM.
- Нислэг эхлэхээс өмнө 72 цагийн дотор өгөөд сөрөг гарсан КОВИД-19-ийн ПГУ буюу PCR шинжилгээний хариу.

- “Social Visit Passes” зөвшөөрөл болон бусад хугацаа нь дууссан визтэй Монгол Улсын иргэд Малайзын Харьяатын албанаас тавьж буй шаардлага, торгууль, төлбөрийг барагдуулалгүйгээр тус улсаас гарах боломжгүйг анхаарна уу.

Зөвлөмж:

- Дээр дурдсан зөвлөмж, анхааруулгаас гадна доорх зүйлийг анхаарна уу.

- Паспортоо байнга биедээ авч явах. Аливаа асуудлаар Өргөмжит консулын +60-12-710-5377, +60-17-265-0377 (монгол хэлээр) утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

- Өргөмжит консулын Facebook хуудас -  https://www.facebook.com/

- Нэмэлт мэдээлэл болон хөдөлгөөний хязгаарлалтын талаар тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах.

- Гар утсандаа “MySejahtera” аппликейшн татаж суулгах.