ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тайландын үндэсний баяр болох“Сонгкран”-ын үеэр тус улсын томоохон зургаан нисэх буудлаар дотоодын болон гадаадын нэг сая орчим зорчигч үйлчлүүлнэ гэсэн тооцоог Airports of Thailand Public Company Limited (AoT) гаргажээ. Мөн энэхүү баярын үеэр нийт 9,310 нислэг хийгдэх төлөвтэй байна. Үүнээс 6820 нь дотоодын нислэг, 2490 нь олон улсын нислэг тус тус хуваарьтайбайгаа ажээ. Иймд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэх хандлагтай байгааг харгалзан Тайландад амьдарч буй иргэд Та бүхэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг зөвлөж байна.