ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

2022-10-25


Худалдааны харилцаа

Нийт эргэлт

53.94 сая ам.долларт (2021 он)

Экспорт:

15.62  сая ам. доллар

Импорт: 15.62 сая ам. доллар 

 

2021 онд Тайланд, Монголын худалдааны эргэлт хүрч, Тайланд Монголоос сая ам.долларын импорт хийж, Тайландаас Монгол Улсад 15.62 ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог бол Монголоос Тайландад молибдений хүдэр, цэвэршүүлсэн зэс, арьс шир, кабель утас, нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайланд, Монгол Улс 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавин талууд ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

Хөрөнгө оруулалт: Тайландын компаниуд нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн

Монголын “Хүннү Эйр” компани 2013-2014 онд Улаанбаатар-Банкок-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 1-2 удаа шууд нислэг хийж байсан бөгөөд Тайландын дотоод байдал, зорчигчдын тоо хангалтгүй байсан зэргээс шалтгаалан 2014 оны 6 дугаар сараас шууд нислэгээ зогсоосон. Өвлийн улиралд МИАТ компани тогтмол нислэг үйлдэж байна.

Зээл, тусламжийн тухай мэдээлэл

Тайланд Улс 1990 оноос Монголд хандивлагчдын уулзалтад оролцож, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давахад зориулан 1994 онд 2 сая баат /80 гаруй мянган ам.доллар/-ын буцалтгүй тусламж, 1996 онд ой хээрийн түймрийн хохирлыг арилгахад зориулж 500 баат /19,700 ам.доллар/-буцалтгүй тусламж, 2000, 2001 оны зудад нэрвэгдсэн малчдад тусламж болгон тус бүр 10 мянган ам.долларын тусламж үзүүлсэн.

Тайландын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-ийн санхүүжилтээр “Тайланд, Монголын хамтын ажиллагааны 2012-2014 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, нийт 12 удаагийн сургалт, 1 танилцах аялал зохион байгуулсан бөгөөд  магистрын түвшний 7 тэтгэлэг олгож, нийтдээ 128 ажилтныг хамруулсан.

2016 оны 12 дугаар сард ТАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх “Тайланд, Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2018 оны хөтөлбөр”-ийг тохиролцож, үүнд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр 7, эрүүл мэндийн чиглэлээр 5, аялал жуулчлалын чиглэлээр 2, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр 4 сургалт тус тус зохион байгуулахаар тусгаад байна.

Манай Засгийн газраас 2004 оны 12 дугаар сарын 26-нд болсон цунамид Тайландын өмнөд мужууд нэрвэгдэн хүний амь эрсдэж, эдийн засгийн хохирол учирсантай холбогдуулан 10 мянган ам.долларын, мөн 2011 онд Тайландад тохиолдсон үерийн гамшгийг арилгахад зориулан 20 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Тайландад тус тус үзүүлсэн.