ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

2022-12-06


  • Тайландын Хаан болон Хааны гэр бүлд хүндэтгэлтэй хандах,
  • Тайландын хааны гэр бүл, эсхүл тэдгээрийн хөрөгтэй Тайландын мөнгөн тэмдэгт (THB)-ийг үл хүндэтгэх, тухайлбал мөнгөн тэмдэгтийг урах, зурах, гишгэх зэрэг тохиолдолд “Lese Majeste” хуулийн дагуу 3-15 жилийн хорих ял онооно,
  • Хааны ордон болон сүм хийдээр зочлохдоо ханцуйгүй цамц, шорт, жинс, уранхай өмд, богино банзал зэрэг хувцас өмсөхгүй байх,
  • Тайландын Хаант Улсад хүний толгойд хүрэхээс цээрлэх,
  • Хөлийн ул хэсгийг бохир гэж үздэг тул гэр, зарим дэлгүүр, сүм хийдийн үүдэнд гутлаа тайлж орох,
  • Хуруугаар заахыг цээрлэх,
  • Визийн хугацаа хэтрүүлэх тохиолдолд тус улсын Гадаадын иргэд, харьяатын албанаас саатуулж, торгууль ноогдуулах бөгөөд торгуулийн хэмжээ нь нэг өдрийн 500 баат (15 ам.доллар),  
  • Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглодог тул аливаа хууль бус тоглоомын газраар явахаас зайлсхийх, эдгээр болно.