УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА

2022-10-25


Дипломат харилцаа

1974 оны 3 дугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон.

Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны 2 дугаар сард нээсэн.

Тайландын тал манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсардаг.

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А. Төмөр 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог жавхлант хаан Маха Вачиралонгкорн Пра Вачираклаочаоюхуа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.

Харилцааны байдал

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа

Харилцан хийсэн

гол айлчлал

Монголын талаас

1976 онд ГЯЯ-ны орлогч сайд Д.Эрдэмбилэг

1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат

1995 онд УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав

1996 онд УИХ-ын дарга Н.Багабанди

2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир

2005 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдорж

2010 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар

2014 онд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг

Тайландын талаас

1992 онд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн

1994 онд Үндэсний Ассамблейн Сенатын дарга Мийчай Рүчүпан

2003 онд Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн танхимын спикер Утай Пимчайчон

2006 онд Гадаад хэргийн сайд Кантати Супамонгкон

2013 онд Ерөнхий сайд Йинглак Чинават

2016 онд Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча /АСЕМ-ын Дээд түвшний уулзалт/

2022 онд Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит

Хоёр талын харилцааны механизм

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тайландын талаас ГХЯ-ны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруан нар хуралдааныг даргалав. 

Парламентын бүлэг:

Тайландын парламент-Үндэсний Ассамблейд Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлэг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр шинээр байгуулагдсан. Тус бүлгийн даргаар Сенатын гишүүн ноён Анусак Конгмалай сонгогдсон.