МЭНДЧИЛГЭЭ

2022-12-27


Сайн байцгаана уу?

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилно уу!

Тайландын Хаант Улсад суугаа манай Элчин сайдын яам Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг сахин хамгаалах, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл болон хүн хоорондын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. 

Өөрийн тойрог дахь монголчуудынхаа нийгэмлэг, холбоодыг цаашид ч мөн дэмжиж, дэлхийд хосгүй монгол соёл, өв уламжлалаа бахархал болгодог олон талын урлаг, соёл, шинжлэх ухаан, худалдаа, сурталчилгааны арга хэмжээ зохион явуулахад нь холбогдох хууль журамд нийцүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Элчин сайдын яамны үйлчилгээнийхээ талаар Танд хэрэгтэй тустай мэдээллийг өгч, санал бодлоо хуваалцан хамтарч ажиллах болгондоо бид баяртай байх болно.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР