АЗИЙН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТЭД ЗОЧЛОВ
Элчин сайд В.Оюу 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Азийн технологийн институт (AIT)-д зочилж, институтын захирал Проф.Паи-Чи Ли болон тэнхимийн захирлуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, гамшгийн эрсдэлийн менежмент, агаарын бохирдол, хиймэл оюун ухаан, мэдээллийн болон сансрын технологийн чиглэлээр монголын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн судлаач нарыг дахин сургах, чадавхжуулах боломжийг судлахаар тогтов.
Талууд хамтын ажиллагааг идэвхжүүлэхдээ Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагын нөөц боломж, хөшүүргийг оновчтой ашиглахын ач холбогдлыг тэмдэглэв.
Элчин сайд Азийн технологийн институтыг 60 гаруй монгол иргэн төгссөн бөгөөд олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байгааг мөн онцлов.
Азийн технологийн институт нь 1959 онд байгуулагдсан, Тайландын Хаант Улсад төвтэй, инженерчлэл, дэвшилтэт технологи, байгаль орчин, менежментийн чиглэлээр магистр, докторын сургалт, судалгаа явуулдаг олон улсын дээд боловсролын байгууллага юм.
Тус институтийн магистр, докторын сургалт, богино хугацааны сургалтын хөтөлбөр болон тэтгэлэгт хамрагдах боломж, элсэлтийн шаардлага, бүртгэлийн хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах албан ёсны цахим хуудаснаас авна уу.
Сургалт, элсэлтийн мэдээлэл: https://ait.ac.th/admissions/
Тэтгэлэгт хөтөлбөр: https://ait.ac.th/financial-aid/