🎹🎻 ОЛОН УЛСЫН ЗАЛУУ ХӨГЖИМЧДИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“Урлагийн Гүүр” НҮТББ (ArtBridge NGO)-аас энэ оны 12 дугаар сарын 26-наас 2027 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Тайландын Хаант Улсын Паттаяа хотод “ArtBridge Pattaya 2026 – International Youth Piano and Strings Competition” олон улсын залуу хөгжимчдийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Тус уралдаан нь төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл хөгжмийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд олон улсын залуу хөгжимчдөд авьяас, ур чадвараа сорих, харилцан туршлага солилцох, хөгжмийн урлагаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зорилготой юм.
Уралдаанд оролцох хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Оролцогчдын насны ангилал, тоглох хөтөлбөрийн шаардлага, оролцох нөхцөл, бүртгэлийн төлбөр болон төлбөр буцаан олгох журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уралдааны удирдамжаас авах боломжтой. Оролцогчид бүртгүүлэхээсээ өмнө удирдамжтай бүрэн танилцах шаардлагатай.
Бүртгэл үүсгэх холбоос: Энд дарж бүртгүүлнэ үү.
Удирдамжийг энд дарж харна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Зохион байгуулагч: ArtBridge NGO
Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61579489449280
Цахим шуудан: [email protected]
Утас: +976 9997 0874, +976 9908 6677
Сонирхсон иргэд, залуу хөгжимчид болон хөгжмийн сургалтын байгууллага дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагч байгууллагаас шууд авах боломжтой.