images

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ БОЛОМЖ

МЭДЭЭ

2026-10-08

16

         Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (International Organization for Migration – IOM)-ын Тайланд дахь Суурин төлөөлөгчийн газраас уур амьсгалын өөрчлөлт ба хүн амын шилжилт хөдөлгөөний чиглэлээр сургалтын багц материал боловсруулах зөвлөх сонгон шалгаруулах ажлын байр зарласныг мэдээлж байна.

Тус зөвлөх нь IOM болон Тайландын Байгалийн нөөц, байгаль орчны яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны газартай хамтран уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүн амын шилжилт хөдөлгөөний асуудлаар сургалтын гарын авлага, хөтөлбөр болон холбогдох материалыг боловсруулж, сургалт зохион байгуулахад шаардлагатай арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.

📌 Ажлын байрны мэдээлэл:

🔹 Албан тушаал: Зөвлөх – Уур амьсгалын өөрчлөлт ба хүн амын шилжилт хөдөлгөөний сургалтын багц материал боловсруулах

🔹 Ажиллах байршил: Зайнаас ажиллах (Тайландад шаардлагатай тохиолдолд томилолтоор ажиллах)

🔹 Гэрээний хугацаа: 4 сар (2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 2 дугаар сарын 28)

🔹 Ажлын байрны ангилал: Зөвлөх

🔹 Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23:59 цаг (Бангкокийн цагаар)

📌 Нэр дэвшигчид тавигдах үндсэн шаардлага:

  •  Нийгмийн шинжлэх ухаан, олон улсын харилцаа, эдийн засаг, хөгжлийн судалгаа, байгаль орчин болон холбогдох чиглэлээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сургалтын гарын авлага, сургалтын хөтөлбөр, арга зүйн материал боловсруулах чиглэлээр 5-аас доошгүй жилийн туршлагатай байх;
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, гамшгийн эрсдэлийг бууруулах, хөгжлийн бодлого болон холбогдох чиглэлийн мэдлэг, туршлагатай байх;
  •  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй байх (Тай хэлний мэдлэгтэй бол давуу тал болно).

📌 Бүрдүүлэх материал:

  1. Ажиллах боломжтой хугацаагаа дурдсан өргөдөл (Cover Letter);
  2. Намтар (CV);
  3. Өмнө нь гүйцэтгэсэн холбогдох ажлын 1–2 жишээ;
  4. IOM-ийн хувийн мэдээллийн маягт (Personal History Form), зэрэг болно.

📌Ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл, сонгон шалгаруулалтын явцын талаарх мэдээллийг дараах холбоосоос авна уу.

Холбоос:🔗Энд дарна уу.

            Тус ажлын байранд байгууллагын дотоод болон гаднын нэр дэвшигчид өргөдөл гаргах боломжтой бөгөөд шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Анхаарах: Өргөдлийг зөвхөн IOM-ийн цахим бүртгэлийн системээр хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалтын аль ч шатанд төлбөр авахгүй болохыг анхаарна уу.