ИРГЭДИЙН АНХААРАЛД
Тайландын Хаант Улсын Цаг уурын газраас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн урьдчилсан цаг уурын мэдээгээр тус улсын зарим бүс нутагт 10 дугаар сарын 9-13-ны өдөр дараах бүс нутагт аянга цахилгаантай аадар бороо орж, хүчтэй салхи, мөндөр болон их хэмжээний хур тунадас орох цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах төлөвтэй байгааг мэдээлэв. Үүнд:
- 10 дугаар сарын 9-нд: Зүүн хойд бүсийн өмнөд хэсэг, зүүн болон өмнөд бүс нутаг; Энд дарж байршлыг харна уу.
- 10 дугаар сарын 10-нд: Хойд болон зүүн хойд бүсийн өмнөд хэсэг, Бангкок хот болон хотын ойр орчмын мужийг хамарсан төвийн бүс, зүүн болон өмнөд бүс нутаг;
- 10 дугаар сарын 11-нд: Хойд бүсийн өмнөд хэсэг, Бангкок хот болон хотын ойр орчмын мужийг хамарсан төвийн бүс, зүүн болон өмнөд бүс нутаг;
- 10 дугаар сарын 12-13-нд: Өмнөд бүс нутаг, зэрэг болно.
Түүнчлэн, 10 дугаар сарын 8-9-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд Чианг Май, Канчанабури, Чонбури, Районг, Сурат Тани, Накхон Си Таммарат, Сонгкхла, Ранонг, Панг Нга зэрэг муж болон Бангкок хотын зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байгааг анхааруулсан тул иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, үер, усны гамшиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692
МОНГОЛ УЛСААС
ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ