ЭЛЧИН САЙД В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон В.Оюу 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд В.Оюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуа Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов.
Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд В.Оюуд Тайландын Хаант Улсад хоёр дахь удаагаа томилогдож буйд баяр хүргээд, энэ удаа улам илүү үр бүтээлтэй ажиллахыг ерөөж, амжилт хүсэв.
МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ