ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Тус Элчин сайдын яам нь ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн Суурин төлөөлөгчийн газар, Оксфордын Их сургуулийн Газар зүйн сургуультай хамтран “Forging links from North-Central to Southeast Asia - Development Strategies on Mega-Infrastructure Corridors” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулав.
Тус арга хэмжээний үеэр Оксфордын Их сургуулиас хэрэгжүүлж буй “Gobi Framework and Mediation Model” төслийн судлаач, профессор Трой Стернберг мэдээлэл хийж, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын Мэдээлэл, харилцаа холбоо, Гамшгийн эрсдлийг бууруулах хэлтсийн шинжээч Аида Каражанова “Sustainability and infrastructure development: How SDG 9 can improve mining and infrastructure in Mongolia and beyond” сэдвээр, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн Стратеги төлөвлөлтийн газрын дарга Билл Хоу “Mongolian disaster management, regional cooperation on better resilience and effect of infrastructure projects on sustainability” сэдвээр тус тус илтгэл тавив.
Мөн ГХЯ-ны харъяа Хөрөнгө оруулалт судлалын төвийн захирал Э.Есүхэй “Mongolian Economic Corridor–regional development strategy”, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын Тээврийн хэлтсийн шинжээч Эдуард Чонг “Artificial intellect and related practical solutions in transport” сэдвээр тус тус илтгэл тавив. Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн Бүс нутгийн Суурин төлөөлөгчийн газрын ахлах судлаач Шиганг Жанг Монгол Улсад нүүрлээд буй цөлжилттэй тэмцэх чиглэлд тус байгууллагатай хамтран ажиллах боломж, тэр дундаа донор улсыг татан оролцуулсан гурван талт төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл хийв.