images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2026-09-15

4

Тайландын Хаант Улсын Цаг уурын газрын 2026 оны 9 дүгээр сарын 17-ноос 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тус улсын ихэнх нутгаар дуу цахилгаантай, хүчтэй болон зарим газарт маш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

Тухайлбал 9 дүгээр сарын 17-ноос хойд болон зүүн хойд бүс, 18-ны өдрөөс эхлэн төв, зүүн болон өмнөд бүсийн зарим хэсэгт маш хүчтэй аадар бороо орохыг анхааруулав. Мөн Андаманы тэнгист давлагааны өндөр 2–3 метр, аянга цахилгаантай борооны үеэр 3 метрээс дээш хүрч болзошгүй тул 9 дүгээр сарын 17–20-ны өдөр жижиг завь, хөлөг онгоцыг эрэгт байлгахыг зөвлөсөн байна.

Иймд Тайландын Хаант Улсад оршин суугаа болон зорчиж буй иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, ялангуяа нам дор газар, уулын бэл болон усны урсгалын ойролцоо гэнэтийн үер, усны түвшин огцом нэмэгдэх, хөрсний гулгалт зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт автсан болон усанд автаж болзошгүй замаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692

 

МОНГОЛ УЛСААС

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ