ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Гүйцэтгэх зөвлөлийн дарга, хатагтай Тамара Растовак Сиамишвили-тэй Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын хоёрдугаар бага хурлын үеэр уулзав.
Уулзалтаар Монгол Улс тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллах зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийлж, “Боловсролыг дахин төсөөлөх: Боловсролын төлөөх нийгмийн шинэ гэрээ (Reimagining Education: A new social contract for education)” сэдэвт тайланг монгол хэлээр орчуулж, үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг тохиролцов. Түүнээс гадна, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулей-н ойрын хугацаанд Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил болон тус айлчлалаар хоёр байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийн талаар ярилцав.
“Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын хоёрдугаар бага хурал энэ сарын 7-ны өдөр өндөрлөнө.