images

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

МЭДЭЭ

2022-07-20

176

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж байгаа Жүдо бөхийн өсвөр үе болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 41 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож байна.

Жүдо бөхийн өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр эхэлсэн Жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль авсан амжилт үзүүллээ.

Тэмцээн энэ сарын 21-ний өдөр хүртэл Бангкок хотын “Hua Mak Indoor Stadium” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.