images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2026-08-31

7

            Тайландын Хаант Улсын Цаг уурын газрын 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тус улсын ихэнх нутгаар дуу цахилгаантай, хүчтэй болон зарим газарт маш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

          Тухайлбал, хойд бүсийн Chiang Mai, Chiang Rai, Lampang, Lamphun, Phayao, Phrae, Nan, Uttaradit, Sukhothai, Kamphaeng Phet, Phitsanulok, Phichit, Phetchabun, зүүн хойд бүсийн Loei, Nong Khai, Nong Bua Lam Phu, Udon Thani, Sakon Nakhon, Kalasin, Yasothon, Mukdahan, Amnat Charoen, Ubon Ratchathani, төвийн бүсийн Kanchanaburi, зүүн бүсийн Nakhon Nayok, Prachin Buri, Rayong мужид хүчтэй бороо, Mae Hong Son, Tak, Bueng Kan, Nakhon Phanom, Chanthaburi, Trat мужид маш хүчтэй аадар бороо орохыг анхааруулав. Мөн Бангкок болон ойролцоох нутгаар дуу цахилгаантай аадаар бороо орох төлөвтэй байна.

            Иймд Тайландын Хаант Улсад оршин суугаа болон зорчиж буй иргэд Та бүхэн анхаарал, сонор сэрэмжтэй байж, ялангуяа нам дор газар, уулын бэл болон усны урсгалын ойролцоо гэнэтийн үер, усны түвшин огцом нэмэгдэх, хөрсний гулгалт зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт автсан болон усанд автаж болзошгүй замаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

Элчин сайдын яамны шуурхай утас: +66 06-1026-9692

Эх сурвалж: https://www.nationthailand.com/news/general/40070459

 

МОНГОЛ УЛСААС

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ