ТАЙЛАНДЫН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЯНАЛТЫН АЛБАНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Сэтгэцэд нөлөөт мансууруулах эмтэй тэмцэх чиглэлээр Тайланд Улсад хэрэгжүүлж буй хууль болон сэтгэцэд нөлөөт мансууруулах эм хэрэглэдэг хүмүүст үзүүлдэг сэргээн заслын эмчилгээ талаар туршлага солилцох зорилгоор тус улсын Мансууруулах бодис хяналтын албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Вичай Чаймонгхон тэргүүтэй төлөөлөгчидтэй 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр талууд энэ чиглэлээр хамтран ажиллаж мэдээлэл солилцох зорилгоор манай Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй шууд холбоо тогтоохоор болов.