images

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ БОЛОН ТАЙЛАНДЫН ЧУЛАЛОНГКОРНЫ ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАНА

МЭДЭЭ

2021-10-12

176

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон Тайландын Чулалонгкорны их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах цахим ёслолын арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Харилцан ойлголцлын санамж бичигт Чулангкорны их сургуулийн Ерөнхийлөгч Проф.Бундхит Эуа-арпон, ХААИС-ийг төлөөлж Элчин сайд А.Төмөр нар гарын үсэг зурсан бөгөөд ХААИС-ийн ректор Др. Проф. Т.Хэрүүга цахимаар оролцов.

Хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагаа тогтоосноор хоёр талын оюутан, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, малын эрүүл мэнд, вакцины чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийж Монгол, Тайландын боловсролын салбарт хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна манай оюутнууд зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтын хөтөлбөрт хамрагдах бус харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрхэн зах зээлд гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн хөдөө аж ахуй - худалдааны хосолмол шинэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.