images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

МЭДЭЭ

2021-10-20

221

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал др. проф. Б.Амарсанаа болон Тайландын Чулалонгкорны их сургуулийн Хууль зүйн тэнхимын эрхлэгч др. проф. Парина Сриванит нар Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурав. 

Цахим хэлбэрээр зохион байгуулсан гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хоёр их сургуулийн төлөөлөгчид цаашид хууль зүйн шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, оюутан, судлаачдын солилцоог идэвхижүүлэх, оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүлэхийг дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайд А. Төмөр гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.