images

АННА ГҮНЖ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД АЙЛЧИЛЖ, ИХ БРИТАНИ–ТАЙЛАНДЫН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-06-10

5

ИБУИНХУ-ын хааны гэр бүлийн гишүүн, Анна гүнж нөхөр Сэр Тимоти Лоренсийн хамт ирэх 7 дугаар сарын 16–17-ны өдөр Тайландын Хаант Улсад айлчилна. Айлчлалын үеэр тэрбээр Тайландын Цог Жавхлант Хаан болон Хатан нарт бараалхаж, мөн Хатан эх Сирикитэд хүндэтгэл үзүүлэх аж. Түүнчлэн Тайландын Хаант Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийхээр төлөвлөжээ. Түүний хөтөлбөрт боловсрол, буяны үйл ажиллагаа, эмэгтэй эрдэмтэд, бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдал, Их Британи–Тайландын соёлын хамтын ажиллагааг онцолсон арга хэмжээ багтсан байгаа ажээ. ИБУИНХУ-аас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Марк Гүүдийнг хэлэхдээ, энэхүү айлчлал нь хоёр улсын урт хугацааны найрсаг харилцаа болон Их Британийн Хааны гэр бүлийн зүгээс хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гүйцэтгэж буй үүргийг илэрхийлж байна гэжээ. Энэ нь Анна гүнжийн Тайландын Хаант Улсад хийж буй дөрөв дэх айлчлал ажээ.

Эх сурвалж: Nation Thailand