images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТӨӨР ДЭЛХИЙД ХОЁРДУГААРТ ЖАГСАВ

МЭДЭЭ

2026-06-10

6

Microsoft” компанийн мэдээлснээр, Тайландын Хаант Улс ажлын байран дахь хиймэл оюун ухааны хэрэглээгээрээ дэлхийд хоёрдугаарт буюу БНСУ-ын дараа оржээ.Microsoft Thailand” компанийн Гүйцэтгэх захирал Данават Сутумпун хэлэхдээ, Тайландын хиймэл оюун ухааны хэрэглээ 2026 оны эхний улиралд 12.4 хувь болж, жилийн өсөлт 36.4 хувьд хүрсэн байна. Энэ нь дэлхийн дундаж өсөлт болох 17.8 хувиас өндөр үзүүлэлт юм. Тайландын өгөгдөлтэй ажилладаг ажилтнуудын дунд хиймэл оюун ухааны хэрэглээ 32 хувьд хүрсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгаа аж. Мөн Тайландын ажилтнуудын 51 хувь нь байгууллагын удирдлага нь хиймэл оюун ухааны талаар тодорхой алсын хараатай гэж хариулжээ.Microsoft”-ийн үзэж байгаагаар, Тайландын хиймэл оюун ухааны зах зээл туршилтын шатнаас бодит бизнесийн хэрэглээ рүү шилжиж буй. Цаашид нэмэгдэх боломж их байгаа бөгөөд хүн амын 87.6 хувь нь хиймэл оюун ухааныг өдөр тутмын амьдрал, ажилдаа хараахан ашиглаж эхлээгүй байна. Тус компани мөн 2026–2028 онд Тайландын үүлэн технологи болон хиймэл оюун ухааны дэд бүтцэд 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 150,000 гаруй Тай ажилтныг цахим болон хиймэл оюун ухааны ур чадварт сургахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Nation Thailand