images

ТАЙЛАНД, ВЬЕТНАМ “ХАМТДАА ӨСӨХ” ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-06-09

1

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлж, тайландын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр тайландын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар “Хамтдаа өсөх” эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцлов.

Ерөнхий сайд Анутин Чанвиракүл-ын айлчлалын бүрэлдэхүүнд яамдын сайд, ахлах албан тушаалтан, цэргийн командлагч болон вьетнамд хөрөнгө оруулалт хийж буй тайландын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл багтжээ.

Эх сурвалж: Bangkok Post