images

НҮБ-ЫН ДАЛАЙН ЭРХ ЗҮЙН КОНВЕНЦЫН АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ХИЙВ

МЭДЭЭ

2026-06-08

2

Тайландын Хаант Улсын ГХЯ-наас НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцын дагуу албадан эвлэрүүлэх механизм нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд заавал дагаж мөрдөх албагүй гэв. Камбожийн Хаант Улс Далайн эрх зүйн конвенцын дагуу НҮБ-ын ЕНБД-д гомдол гаргасны дагуу тайландын талаас энэхүү асуудлаар мэдэгдэл хийв. Олон улсын шүүхээс ялгаатай нь Далайн эрх зүйн конвенцын эвлэрүүлэн зуучлах комисс нь зөвхөн зөвлөмж гаргах эрхтэй бөгөөд энэ нь улс төрийн томоохон нөлөө үзүүлэх, олон улсын нэр хүндэд нөлөөлдөг ажээ. Комисс байгуулагдсанаас хойш нэг жилийн дотор гарах эцсийн тайлан нь хоёр улсын цаашдын яриа хэлэлцээний үндэс суурь болох юм. Тайландын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл Тайландын Хаант Улс энэхүү үйл ажиллагаанд оролцох бөгөөд өөрсдийн байр суурьт бүрэн итгэлтэй байгааг онцлов.

Эх сурвалж: Bangkok Post