МАЛАЙЗ УЛС 16-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХДЭД ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ХАЯГ НЭЭХИЙГ ХОРИГЛОЖЭЭ
Малайз Улс 16-аас доош насны хүүхдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаягтай байхыг хориглосон шинэ журмыг хэрэгжүүлж эхэлжээ. Facebook, Instagram, TikTok, YouTube зэрэг томоохон платформ нь хэрэглэгчдийн насыг баталгаажуулж, насанд хүрээгүй хэрэглэгчдийн хаягийг хориглох ёстой бөгөөд зөрчил гаргасан компаниудад 10 сая ринггит хүртэлх торгууль ногдуулж болзошгүй байгаа аж. Засгийн газар энэхүү арга хэмжээ нь хүүхдийг хортой контент, цахим дээрэлхэл болон хэт их хэрэглээнд донтуулах платформын загвараас хамгаалах зорилготой гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч шүүмжлэгчид хувийн мэдээллийн хамгаалалт, тандалт хяналт нэмэгдэх эрсдэл, мөн өсвөр насныхан илүү хяналт багатай цахим орчин руу шилжиж болзошгүйд санаа зовниж буй. Харин энэхүү шийдвэрийн талаар эцэг эхчүүд өөр өөр байр суурьтай байгаа аж. Зарим эцэг эх үүнийг дэмжиж, хүүхдүүд сошиал медиад сэтгэл зүйн хувьд хараахан бэлэн болоогүй бөгөөд цахим орчноос гадуурх үйл ажиллагаа илүү оролцох нь зүйтэй гэж үзэж буй. Зарим нь YouTube зэрэг платформыг хүүхдүүд суралцах зорилгоор ашигладаг тул уг хоригийг хэтэрхий хатуу гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Thai PBS World