ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙН УЛМААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС РУУ ХИЙХ ХЯТАДЫН 200 ГАРУЙ НИСЛЭГ ЦУЦЛАГДАВ
Шатахууны үнийн өсөлтийн улмаас Тайландын Хаант Улс руу хийх хятадын 200 гаруй нислэг цуцлагдав.Тайландын Аялал жуулчлалын газрын олон улсын маркетинг хариуцсан дэд дарга Паттараанунг На Чиангмай-ийн мэдэгдсэнээр хятадаас хийх нислэг цуцлагдсантай холбогдуулан тус газар “Thailand Summer Blast” аялал жуулчлалын хөтөлбөрөө ирэх 09 дүгээр сар хүртэл сунгах эсэх асуудлыг судалж, ойрын хугацаанд холбогдох шийдвэрийг гаргах бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдал эрчим хүч, газрын тосны үнэд нөлөөлж, агаарын тээврийн салбарт ихээхэн дарамт учруулж байгаа аж. Тэрбээр хятадын Чэндү болон Гуанжоу хотоос үйлддэг тусгай үүргийн нислэг цуцлагдсан нь эрчим хүчний хямралын нөлөө гэдгийг онцлоод, тайландын Засгийн газар нэг тусгай үүргийн нислэгт 350 мянган тай баат буюу 11,000 орчим ам.долларын татаас олгож байгаа бол бусад улс 15,000-30,000 ам.долларын урамшуулал олгож байгаа нь жуулчдын тоо буурахад нөлөөлж байгаа аж. Түүнчлэн тайланд дахь гадаад жуулчдын аюулгүй байдлын асуудлаар хятадын зарим олон нийтийн цахим сүлжээнд сөрөг мэдээлэл гарч байгаа, мөн хятад жуулчид аяллын багц хөтөлбөрөөс илүүтэйгээр бие даасан аялал, тэр дундаа хөгжмийн наадам, адал явдалт аялал зэрэг тусгай сонирхолд тулгуурласан аяллыг илүүд үзэх болсон нь тайландыг зорих хятад жуулчдын тоо буурахад мөн адил нөлөөлж байгаа аж. Тус улс энэ 2026 оны 01-04 дүгээр сарын хооронд нийт 13.1 сая гадаад жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 орчим хувиар буурсан үзүүлэлт бөгөөд нийт жуулчдыг хятад (2.1 сая)-ын жуулчид тэргүүлж байгаа бол малайз (1.47 сая) жуулчид удаалж байна.
Эх сурвалж: Nation Thailand