ПАТТАЯА ХОТЫН ЗОЧИД БУУДЛЫН ДЭЭВЭРТ ГАРСАН ГАЛЫН УЛМААС ДӨРВӨН ХҮН БЭРТЭВ
Энэ 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тайландын Хаант Улсын Чонбури мужийн Паттаяа хотын төв хэсэгт байрлах “JA Plus” зочид буудлын дээвэрт гал гарч, дөрвөн хүн бэртэв. Орон нутгийн удирдлага, цагдаа, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд тухайн зочид буудалд байрлаж байсан иргэд, үйлчилгээний ажилтнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлж, галыг богино хугацаанд хяналтад авсан бөгөөд галын улмаас индонезийн 1 иргэн, тайландын 3 иргэн бэртсэн байна. Үүнээс тайландын нэг иргэний биеийн байдал хүнд буюу биеийнх нь 20 хувь түлэгдэж, ойролцоох дүүргийн эмнэлэгт эмнэлгийн тусламж авч байна. Урьдчилсан байдлаар гал цахилгааны богино холболтын улмаас оч үсэрч, дээврийн гоёлын шатамхай материалд хүрснээр газар авсан аж.
Эх сурвалж: Nation Thailand