images

ТАЙЛАНДАД COVID-19 ХАЛДВАР НЭМЭГДЭЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-05-24

113

Тайландын Халдварт өвчин хяналтын газраас сүүлийн нэг сарын хугацаанд COVID-19-ийн халдварын тоо нэмэгдсэн гэж мэдээлэв. Энэ оны эхнээс 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус улсад нийт 3,642 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс ердөө ганц нас баралт бүртгэгджээ. Одоогийн байдлаар Тайландад COVID-19-ийн "NB.1.8.1" хувилбар давамгайлж, нийт тохиолдлын тал гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь хурдан тархах чадвартай аж. Хэдийгээр вирус мутацид орж, хурдацтай тархаж байгаа ч өвчний хүндрэлийн нэмэгдсэн гэх нотолгоо байхгүй байгааг эрүүл мэндийн албаныхан онцоллоо. Түүнчлэн COVID-19 нь хүндрэл багатай нутагшмал (эндемик) өвчин болон хувирч байгааг тэмдэглээд, иргэдийг эрүүл ахуйн байдлаа үргэлжлүүлэн баримтлахыг зөвлөсөн ажээ.

Эх сурвалж: Nation Thailand