НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ҮЕЭР ТАЙЛАНД, КАМБОЖИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗАНА
Тайланд болон Камбожийн гадаад хэргийн сайд нар БНХАУ-ын даргалж буй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр Нью-Йорк хотноо хоёр талын уулзалт хийхээр болжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нь Тайландын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв болон Камбожийн Гадаад хэргийн сайд Прак Сохон нарыг тусгай хуралдаанд оролцож, гацаанд орсон харилцаагаа хэлэлцэхийг урьсан байна. Тайландын тал Камбожтой үүсээд буй далайн болон газрын хилийн маргааныг яриа хэлэлцээ, хоёр талт механизмаар дамжуулан шийдвэрлэх байр суурь хэвээр байгаагаа илэрхийлэв. Уг уулзалт нь хоёр улсын Ерөнхий сайд нарын Себүгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон итгэлцлийг сэргээх ажлыг үргэлжлүүлэх боломжийг олгох юм. Гэвч саяхан Камбожийн Элчин сайд НҮБ-ын хуралдааны үеэр хоёр улсын маргааныг хөндсөнд тайландын тал сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн байна. Гадаад хэргийн сайд Сихасак маргааныг олон улсын хэмжээнд гаргахгүйгээр шууд яриа хэлэлцээгээр шийдвэрлэх өмнөх тохиролцоог сануулсан. Түүнчлэн Тайланд "MOU 44" харилцан ойлголцлын санамж бичгийг цуцалсны дараа далайн маргааныг НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцын хүрээнд шийдвэрлэхийг илүүд үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: World Thai PBS