ХИЙМЭЛ ОЮУНЫ НӨЛӨӨНД ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН 8.7 САЯ АЖЛЫН БАЙР ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Тайландын Хаант Улсын Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2025 оны IV улирлын байдлаар тус улсын нийт 40.1 сая ажиллах хүчний 21.8 хувь буюу 8.7 сая ажлын байр “үүсгэгч хиймэл оюун (Generative AI)”-ны нөлөөнд өртөх эрсдэлтэй байгаа аж. Тус улсын ажилгүйдлийн түвшин 2026 оны I улиралд нийт ажиллах хүчний 0.94 хувьтай тэнцэж байгаа буюу 390,000 гаруй хүн ажилгүй байгаа нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн байна. Тайландын Хиймэл оюуны бизнес эрхлэгчдийн холбооны захирал Чанвит Бунчуай-н мэдээлснээр хиймэл оюун өдөр тутмын болон давтагддаг ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд шинэ чиг хандлагыг бий болгож байгаа бол боловсруулах үйлдвэрлэл болон хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбар ажиллах хүчний огцом шилжилтэд харьцангуй бага өртөх төлөвтэй байгааг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Bangkok Post