ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН ХОЛБООТОЙ БАЙГУУЛАХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХОЛБОГДОХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ТҮРГЭТГЭХ ҮҮРГИЙН ЭЛЧИН САЙД НАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр буюу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Европ тивд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Европын Холбоотой байгуулах Чөлөөт худалдааны хэлэлцээрийн холбогдох яриа, хэлэлцээг түргэтгэхийг уриалаад, “Diplomat 2.0” бодлогын хүрээнд идэвхтэй гадаад бодлогыг баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн тайландын олон улсын тавцан дахь нэр хүндийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Тайланд болон Европын Холбооны төлөөлөгчид ирэх 06 дугаар сард Брюссель хотноо Чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлаарх ес дэх удаагийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тайландын Засгийн газар Европын Холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээрийг аль болох шуурхай байгуулах замаар бүс нутгийн өрсөлдөгч бусад улс, тухайлбал вьетнам болон малайзтай эдийн засгийн өрсөлдөх чадвараа хадгалахыг зорьж байгаа аж.
Эх сурвалж: Bangkok Post