images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН БАЙЛДААНЫ СИСТЕМ ХӨГЖҮҮЛНЭ

МЭДЭЭ

2026-05-19

59

Тайландын Хаант Улсын Зэвсэгт хүчин 2026 оны төсвийн жилийн төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтаараа орчин үеийн дайны нөхцөл байдлын үед хиймэл оюун ухаан болон цэргийн автономит систем ашиглахыг дэмжив. Уулзалтад хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын цэрэг болон цагдаагийн байгууллагын удирдлага оролцсон бөгөөд аюулгүй байдлын орчин, технологийн хөгжил хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед цэргийн автономит систем, тухайлбал газар, тэнгис, агаар, кибер болон сансрын орчинд хүний шууд оролцоогүйгээр өгөгдсөн даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай, эрсдэл багатай систем хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Тайландын Зэвсэгт хүчин ирэх төсвийн жилд хиймэл оюунд суурилсан цэргийн систем хөгжүүлэх, зэвсэгт хүчний хамтарсан ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилго бүхий нэгдсэн удирдлагын төв байгуулахаар төлөвлөж байгаа ба энэхүү төлөвлөгөө нь хүний оролцоотой удирдлагаас бүрэн автономит ажиллагаанд шилжих гурван үе шаттайгаар хэрэгжих аж.

Эх сурвалж: Bangkok Post