THAIFEX – ANUGA ASIA 2026: АЗИЙН ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ БҮХИЙ АРГА ХЭМЖЭЭ
THAIFEX – ANUGA ASIA 2026 нь Тайландын Хаант Улсын олон улсын хүнсний худалдааны тэргүүлэх үзэсгэлэн бөгөөд Ази тивийн хүнс, ундааны салбарын хамгийн чухал арга хэмжээний нэг бөгөөд энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж буй. “Хоол, хүнсний туршлагаас чанагш” урианы дор зохион байгуулагдах тус арга хэмжээ нь үйлдвэрлэгчид, стартап, борлуулагчид, жижиглэн худалдаачид, худалдан авагчид болон дэлхийн худалдааны түншүүдийг холбож, шинэ бүтээгдэхүүн, инновац, бизнесийн боломжуудыг танилцуулах ажээ. Энэхүү бүс нутгийн хамгийн том, нөлөө бүхий олон улсын хүнс, ундааны үзэсгэлэн нь жил бүр Бангкок хотноо зохион байгуулагддаг бөгөөд зөвхөн худалдааны үзэсгэлэн бус, харин хүнсний салбарын ирээдүйн талаарх мэдлэг олгох, шинэ ойлголтыг өгөх талбар болдог. Тус үзэсгэлэн нь импортлогч, ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаачид, HoReCa болон хөрөнгө оруулагчдыг нэг дор холбож өгдөг чухал ач холбогдолтой үзэсгэлэн юм.
Эх сурвалж: Bangkok Post