images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 60 ХОНОГИЙН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЖУРМЫГ ЦУЦАЛЖ, ӨМНӨХ ВИЗИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН НӨХЦӨЛИЙГ СЭРГЭЭВ

МЭДЭЭ

2026-05-20

65

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын сайд Сурасак Панчароенворакул энэ Мягмар гарагт буюу 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 90 гаруй улсын иргэдэд олгож байсан 60 хоногийн визгүй зорчих журмыг цуцалж, өмнө мөрдөж байсан визийн хөнгөлөлтийн нөхцөлийг сэргээх шийдвэр гаргасан тухай мэдэгджээ. Ингэснээр ихэнх улсын иргэдийн визгүй байх хугацаа  30 орчим хоног байх аж. Аялал жуулчлал, спортын сайдын мэдээлснээр, Засгийн газар холбогдох агентлаг, байгууллагад уг шийдвэрийг мэдэгдэх бөгөөд Визийн бодлогын хороо нь улс тус бүрийн визийн ангиллыг аюулгүй байдал  болон эдийн засгийн хүчин зүйлсийг харгалзан хянаж үзэх аж. Тэрбээр Тайландын Хаант Улс цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэхээс илүүтэй чанартай жуулчдыг татахад анхаарч, визийн бодлогыг аялал жуулчлалын салбарын аюулгүй байдлыг сайжруулж, тус улсын аялал жуулчлалын салбарын тогтолцоог бэхжүүлэхэд чиглүүлэх болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Nation Thailand