ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 45 ТЭРБУМ БААТЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЗОХИЦУУЛНА
Тайландын инфлүэнсэрийн эдийн засаг хурдацтай хөгжиж, 45 тэрбум баатын өртөг бүхий бизнесийн томоохон салбар болон өргөжсөн байна. Энэхүү өсөлтөд хиймэл оюун ухааны технологи голлон түлхэц болж байгаа бөгөөд контент бүтээгчдэд ажлаа илүү үр дүнтэй явуулахад нь тусалж байна. Тайландын Худалдааны бодлого, стратегийн газар зах зээлийн хамаарлыг бууруулахын тулд илүү тодорхой стандарт, шударга дүрэм, журам болон хяналт шаардлагатай байгааг анхааруулав. Хятад, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улс энэ салбарыг дэмжих болон зохицуулах бодлогыг хослуулан амжилттай хэрэгжүүлж байна. Тайландын Хаант Улс инфлүэнсэрийг дэмжих эрх зүйн орчин байгаа боловч олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй байгааг Худалдааны бодлого, стратегийн газраас онцлов. Тус агентлагаас дотоодын контент бүтээгчдийг чадваржуулах, чанарын баталгаажуулалтын систем тогтоох зэрэг зургаан гол арга хэмжээг холбогдох байгууллагад санал болгожээ.
Эх сурвалж: Nation Thailand