ТАЙЛАНДАД ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМДАА 0.70 ТАЙ БААТ-ААР НЭМЭГДЭВ
Тайландын Хаант Улсын “PTT Oil and Retail Business” болон “Bangchak Corporation” ХК бензин, дизель болон хийн түлшний үнийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн литр тутамд 0.70 тай баат буюу ойролцоогоор 0.022 ам.доллар болгон нэмэгдүүлэв. Компанийн мэдэгдсэнээр шинэ үнийг тооцохдоо Бангкок хотын жижиглэнгийн үнийг суурь болгон ашигласан бөгөөд орон нутгийн засвар, үйлчилгээний татвар энэ нэмэгдэлд багтаагүй аж. Дээрх мэдэгдлийн дараа Түлшний үнэ нэмэгдсэнээр “PTT Oil and Retail Business” ХК-ийн дизель түлш нэг литр нь 41.45 тай баат, “Gasohol 95” шатахуун 44.05 тай баат, энгийн бензин түлш 53.64 тай баат болж нэмэгдсэн бол “Bangchak Corporation” ХК-ийн хувьд мөн адил шатахууны үнийг ижил хэмжээгээр өсгөсөн байна. Харин зарим өндөр зэрэглэлийн түлшний үнэ тухайлбал “Super Power Diesel” болон “Hi Premium Diesel S” түлшний үнэ өөрчлөгдөөгүй буюу нэг литр нь 61.25 тай баат хэвээр байна.
Эх сурвалж: Nation Thailand