images

ТАЙЛАНДЫН ЭРХ БАРИГЧИД КО ПАНГАН ДАХЬ “НЭР ТӨДИЙ” АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН СҮЛЖЭЭГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

МЭДЭЭ

2026-05-15

143

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Анүтин Чанвиракүл Ко Панган дахь гадаад иргэдтэй холбоотой хууль бус үйл ажиллагааг шалгах үүргийг холбогдох хууль сахиулах байгууллагад өгөв. Тэрбээр “Taylor Villa” ХХК-тай холбоотой хэргийг шалгах явцад гадаад улсын нэг иргэн тай иргэдийн нэр дээр 200 гаруй компани эзэмшиж, их хэмжээний газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа нь дотоодын хуульд заасан гадаадын өмчлөлийн хязгаарлалтыг тойрон гарах гэсэн хууль бус үйл ажиллагаа гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл зарим аж ахуйн нэгж, байгууллага бичиг баримт дээр тайланд компани мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр гадаад иргэдийн бүрэн хяналт дор үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглээд, шалгалтын хүрээнд эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын хувьцаа эзэмшигчдийн бүтэц, санхүүгийн урсгал, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан шалгана гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Nation Thailand