images

СИХАСАК ЭНЭТХЭГ УЛСАД БОЛОХ БРИКС-ИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

МЭДЭЭ

2026-05-13

105

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Сихасак Пүанкеткео энэ 5 дугаар сарын 14–15-ны өдөр Шинэ Дели хотноо болох БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох аж. Тайландын Хаант Улс 2025 оны 1 дүгээр сараас БРИКС-ийн түнш улс болсон бөгөөд энэхүү уулзалтаар дэлхийн засаглалын шинэчлэл, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн хүнс, эрчим хүчний аюулгүй байдал болон цахим эрин үеийн хил дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх асуудлыг онцлох төлөвтэй байгаа аж. Тэрбээр мөн уулзалтын үеэр хэд хэдэн өндөр түвшний хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Анх Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк гэсэн таван улсаас бүрдэж байсан БРИКС нь одоогоор 10 гишүүн улс, 10 түнш улстай болж өргөжсөн бөгөөд дэлхийн өмнөдийн улсын ашиг

сонирхлыг хамгаалах талбар болж буй.

Эх сурвалж: Thai PBS World