images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРЭЭ ТӨРӨЛЖҮҮЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2026-05-13

102

Иран болон Хормузын хоолойн асуудлаарх хурцадмал байдал нь газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буй энэ үед Тайландын Хаант Улс ойролцоогоор 117 хоногийн хэрэглээг хангах газрын тосны нөөцтэй гэж мэдэгджээ. Тус улсын Эрчим хүчний яамны мэдээлснээр Тайландын Хаант Улс эрсдэлийг бууруулах зорилгоор Ойрх Дорнодоос гадна Африк, АНУ, Австрали, Малайз Улсаас газрын тос худалдан авч байгаа аж. Хэрвээ мөргөлдөөн үргэлжилбэл олон улс газрын тосны төлөө илүү хүчтэй өрсөлдөж, үнэ өсөх магадлалтайг албаныхан анхааруулжээ. Энэ 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Тайландын газрын тосны нөөцөд хуульд заасан нөөц, арилжааны нөөц, тээвэрлэлтийн шатанд яваа газрын тос болон ирээдүйн баталгаажсан худалдан авалт багтаж байгаа ажээ. Эрчим хүчний яам дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн нөхцөл байдал одоогоор ноцтой түвшинд хүрээгүй ч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Bangkok Post