ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛ АСЕАН-Д НӨЛӨӨЛЖ БАЙНА
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (АСЕАН)-ын 48 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анутин Чанвиракүл гишүүн улсыг эрчим хүч, хүнсний аюулгүй байдал болон иргэдийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буй энэ цаг үед гишүүд нэгдмэл, уян хатан бодлого баримтлах, “ASEAN Power Grid” төслийг түргэтгэх, газрын тосны нөөцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тус тус тэмдэглэв. Мөн Ойрх Дорнодын нөхцөл байдал эрчим хүчний үнэ, хүнсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан “Тайланд-Сингапурын цагаан будааны худалдааны загвар”-ыг бусад бүтээгдэхүүнд хэрэгжүүлэх санал дэвшүүлээд, тус улс АСЕАН-ны хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллана гэж мэдэгдэв. Дээд хэмжээний уулзалтаар гишүүд Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэх “Себугийн протокол”-ыг баталснаас гадна далайн хамтын ажиллагаа, гамшгийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтарсан тунхаглал гаргасан аж.
Эх сурвалж: Nation Thailand