images

СИХАСАК ВАШИНГТОН ПОСТ СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГАДАА АНУ-ААС ОЙРХ ДОРНОДЫН ХЯМРАЛД ЯМАР НЭГЭН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ХЭЛЖЭЭ

МЭДЭЭ

2026-04-29

137

Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа АНУ нь Ойрх Дорнодын хямралын үр дагаврыг даван туулахад тус улсад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх талаар хариу өгөөгүй гэж мэдэгдэж, харин БНХАУ-ыг илүү тогтвортой түнш гэж үзэж байгаагаа онцолжээ. Тэрбээр АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгааг тэмдэглээд, Тайландын Хаант Улс харилцаагаа дахин эргэн харж, үнэлж эхэлсэн гэжээ. Мөн тус улсын хөлөг онгоцыг Хормузын хоолойгоор аюулгүй нэвтрүүлэхэд БНХАУ-аас дэмжлэг хүссэн гэжээ. Тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсаны дараахан Краби хотноо байхад нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс түүнтэй ярилцлага хийсэн аж. Хоёр тал ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд инновац, технологи, цахим салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан аж. Тайландын Олон нийттэй харилцах албаны мэдээлснээр тэд мөн цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), Ойрх Дорнодын тогтворгүй байдал, ялангуяа эрчим хүчний аюулгүй байдлын талаар ярилцжээ.

Эх сурвалж: Thai PBS World