images

АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

МЭДЭЭ

2026-04-21

852

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Анүтин Чанвиракүл Чианг Май мужид ажиллах үеэрээ ойн түймрийн нөхцөл байдалтай биечлэн танилцсан бөгөөд энэ үеэр “PM 2.5” нарийн ширхэгт тоосонцрын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлж, байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарахыг холбогдох байгууллагад үүрэг болгов. Тэрбээр орон нутгийн холбогдох байгууллагын удирдлагыг ойн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль орчинд тавих хяналтыг чангатгах шаардлагатайг анхааруулаад, нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн агаарын бохирдолтой тэмцэхэд төрийн байгууллагын мэдээлэл солилцоо, ажлын уялдаа холбоог сайжруулж, агаарын бохирдол, түүний үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахад нягт хамтран ажиллахыг уриалав.

Эх сурвалж: Bangkok Post